10 жилийн сурагчийн ширээнээс салмагцаа алтны магнаттай амьдрал холбож, алхах гишгэх бүр нь олны овоо хараанд өртөх болсон топ модель Д.Пүрэвсүрэн монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орох нэгэн.
Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хүүхдээ тэвэрсээр төрхөмдөө буцсан топ бүсгүй “Хархорин” захын захирлын хүү Цэгцбаатартай нэлээд удаан “сүжирсэн”. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан төдийгүй, нас ойр нэг нэг охинтой хоёр талаасаа нийлсэн хосууд ойр ойрхон салж, нийлсээр хэдэн жилийг ардаа үдсэн. Харин өдгөө тус тусынхаа амьдралыг хөөж, Пүүжээ өөр эрийн цайг чанаж суугаа. Бас ч болоогүй тун удахгүй нярайлах юм. Хачирхалтай нь түүний нөхөр Ганбаяр нь өмнө нь Цэгцбаатартай үй зайгүй нөхөрлөдөг байсан төдийгүй Пүүжээгийн хамгийн сайн найз гэгддэг хөтлөгч Халиунтай хамт амьдардаг байсан. Нэгэн цагт гэр бүлийн найзууд байсан Пүүжээ, Ганбаяр хоёр дэр нэгтгэсэнээр Халиун, Цэгцээ хоёр хөөрхийлөлтэй гэмээр байдалд орж үлдсэн. Урьдийн адил Пүүжээг эргээд хүрээд ирнэ гэж найдаж, бардам гэгч нь явсан Цэгцээ нэг л өдөр амрагаа анддаа алдаж байгаагаа мэдэж, бөөн хэрэг мандаасан гэнэ лээ. Гэсэн ч Цэгцээ, Халиунаа нарын хэнийг нь ч бодолгүй хамтдаа амьдрах болсон Ганбаяр, Пүүжээ нар хэдхэн хоногийн дараа шинэ хүнээ хүлээж авна. Харин Цэгцбаатарын хувьд одоо хүртэл уур бухимдал нь тайлагдахгүй яваа бөгөөд өдөр бүр шахам Пүүжээ рүү утас цохиж, элдэв янзаар дарамталдаг гэнэ лээ.
www.uls.mn