“Азийн супер модель 2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга Хятадын “China Bridge” тэмцээний тэргүүн байрт шалгарчээ. Тэрээр БНХАУ-ын “Shandongni”-д Олон улсын улстөрч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж буй аж.
О.Уянга “China Bridge” хятад хэлний тэмцээнд мужаасаа шалгарч, тэргүүр байрын эзэн болсон байна. Одоо тэр ирэх сард болох олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Энэхүү тэмцээн тэргүүлснээр хятадын томоохон сургуульд суралцах тэтгэлэг өгдөг төдийгүй сургуулийн болон мужийнхаа бүхий л арга хэмжээнд оролцох эрхтэй болдог ажээ.
Б.Сандагдорж