Монголд анх удаа зохион байгуулж буй “Face of Beauty International 2016” тэмцээнд жүжигчин, мисс Э.Урангоо эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.
Тэгвэл тус олон улсын миссийн тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох “олны таашаалд нийцсэн мисс” номинацийн албан ёсны санал хураалт эхэллээ. Нутгийн дэвжээнээ тэргүүн титмийн эзэн болох найдвар төрүүлээд буй Э.Урангоо одоогоор 652 хүний саналтайгаар 3-р байрт бичигдэж байгаа бол Мьянмарын мисс 2200 саналтайгаар жагсаалтыг тэргүүлж байна.
Монголд анх удаа 60 орны мисс, Украйны “Амьд барби” Валерьяа Лукяновагаас эхлээд загварын шилдгүүд нэг дор цугларах олон улсын миссийн тэмцээний тэргүүн титэм гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 8-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.