Сайн байна уу. та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний сэтгэлд хураад байгаа зовлонг хуваалцаж үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт та бүхэнд итгэж байна. Би одоо 22 настай. Нөхөртэйгээ арван жилд байхаасаа л үерхэж одоо бид хоёр гэр бүл болсон. Гэхдээ одоохондоо хүүхэдгүй. Манай хүн одоо гадаадад байдаг. Яваад нэг их удаагүй л дээ. Тэхдээ л санахийн зовлон хол байх их хэцүү байдаг юм байна. Олон юм нуршилгүй гол асуудлаа яръя. Бид хоёр 6 жилийн хугацаанд бишгүйдээ л муудалцдаг байсан. Ер нь бол би их хартай хүн л дээ. Гэхдээ л нөхөртөө итгэдэг. Тэгсэн өнгөрсөн өвөл манай хүн надаас нууцаар их сургуулийнхаа ангийн хүүхэнтэй мессенжерээр хэсэг харилцсийн байна л даа. Би сая л мэдлээ. Тэгсэн тоглоом шоглоомоор ч юмуу муужгайхан минь хонгор минь энэ тэр гэсэн үгтэй юм бичсэн байх юм. Тэгсэнээ болоогүй тэр нь намайг эхнэр нь гэдгийг сайн мэднэ бас тэр хүүхэн ч гэсэн өөрөө нөхөр хүүхэдтэ, манай хүнээс бас эгч. Уг нь бид хоёрын амьдралыг тэдний ангийнхан бүгд мэддэг юм. Би энэ мессежүүдий нь уншаад бүр тогонд цохиулсан юм шиг л байна. Би өмнө өөрөө хэзээ ч ямар ч хүнтэй тэгж мессеж бичиж байгаагүй. Нөхөрөө хуурч үзээгүй, түүнд өөрийнхөө бүх юмыг зориулсан гэж боддог. Манай нөхөр намайг хэзээ ч тэгж муужгайхан энэ тэр гэж байгаагүй. Намайг тэгж байгаагүй байж өөр хүнд тэгж хэлж айлгүйтэж мессеж бичсэн байна гэж бодохоор л аймар санагдаад байхын. Тэгснэээ бас явсныхаа дараа тэр хүүхэнтэй нэг удаа мессеж бичсэн байгаа юм. Нөгөө хүүхэн чи хэр удах юм бэ гэсэн чинь тогломоор ч юмуу чамайг санаад байвал очноо гэсэн байгаа юм даа. Хэдий тоглоомоор ч байсан гэсэн тэгж ярьж бичиж болох уу. Би лав чадахгүй. Энэ бүгдий нь уншчихаад би нөхөртөө чамаас сална, чамд хууртаж амьдарч чадахгүй гээд хэлчихсэн. Манай хүн нээх олон таван үггүй болохоор юу ч хэлэхгүй л байгаа. Би яах вэ нөхрөөсөө салах уу, уучиллаа гэхэд би тэр талаар дараа нь ярихгүй байж чадахгүй байх гэж айж байна. ядаж байтал бид хоёр хол байгаа болохоор хэцүү юм. Хүмүүсээ надад зөвлөгөө өгөөч дээ би яах ёстой. Эрэгтэй хүн болгон ингэж айлтгүйтдэг юм болуу.