Жижи Хадид өнгөрсөн жил Викториа Секретийн тайзан дээр алхан өөрийн амьдралыг томоохон мөрөөдлөө биелүүлсэн билээ. Мөн охин бүрийн мөрөөдөл болсон залуу Заянтай үерхдэг юм. Харин энэ удаад түүний дүү Белла Хадид өөрийнхөө карьерыг өсгөхийг хүсчээ.
Дотуур хувцасны дэлхийн алдарт брэндийн ерөнхий зохион байгуулагч 20 настай Беллаг шоундаа авснаар гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж чадна гэдэг талаар дурджээ. Гэвч одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байгаа аж.
Ямартай ч үзэсгэлэнт эгч дүүсийг дэлхийн алдарт загварын тайзнаа хамтдаа алхах эсэхийг бид харах л үлдлээ.
А.Хатангоо
zuvsongolt.mn