Хурим хийхээ зарлаад байсан Лэди Гага, Тэйлор Кинни нар хэдхэн сарын өмнө салж шуугиан тарьсан. Дуучин бүсгүй сүйт хархүүгээсээ салсан ч сайн найзын харьцаатай хэвээр үлдсэн хэмээн сэтгүүлчдэд ярьж байсан билээ. Харин түүнийг шинэ найз бүсгүйтэй болох юм бол асуудалд арай өөрөөр хандана гэж ам алдсан удаатай.
Тэгвэл хэзээ мөдгүй тэдний хооронд “дайны гал” дүрэлзэж болзошгүй болжээ. Учир нь жүжигчин залуу Томас Жеффэрсоны нэрэмжит их сургуулийн эмнэлэгт ажилладаг 26 настай Жоанна Ди Жованни гэгч бүсгүйтэй амрагийн холбоотой болсон хэмээн барууны хэвлэлүүд шуугиж байна.
Хэдхэн хоногийн Техас мужийн Остин автотойруулгад болсон Формула-1 уралдааны Америкийн гарааны үеэр тэднийг хамтдаа явж байхыг харсан өлөн нүдтэй өөдгүй үзэгчид сэтгүүлчдэд матсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn