Холливудын од, жүжигчин, дуучин Жонни Деппээс дуулиан шуугиантайхан салсан Эмбер Херд загвар өмсөгч Кара Делевиниэс салахаа байжээ.
Дуучин бүсгүй St.Vincent-ээсээ салснаас хойш гундуухан явсан Кара Делевинь сүүлийн үед Эмбертэй уулзах болгондоо өнгө зүс нь сайжирч байгаа гэнэ шүү.
Хамгийн сүүлд Кара Инстаграм хуудсандаа Эмбер Хердтэй зугаалж буй зургаа оруулсныг нь хараад дагагчид нь тэр хоёрыг жиг ургуулсан хэмээн хардах болжээ.
Зүгээр л сайн найзууд байж болно л доо… Гэхдээ та бүхэн, Эмбер Херд Жоннитой учрахаасаа өмнө Тася Ван Ри гэгч гэрэл зурагчин бүсгүйтэй дөрвөн жилийн турш амрагийн харьцаатай байсан гэдгийг нь санаарай…
Эх сурвалж www.wikimon.mn