Холливудын одод кинондоо зориулж гадаад төрхөндөө янз бүрийн өөрчлөлт хийдэг. Энэ жишгээр үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Чарльз Терон “Monster” кинондоо зориулан маш их жин нэмж, хиймэл шүд зүүж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрээр үсээ хусуулсан байна.
Түүний сүүлд тоглохоор болсон кино нь “Mad Max: Fury Road” нэртэй, цуврал зөгнөлт бүтээл юм. Анхны анги нь 1979 онд хийгдсэн “Mad Max” билээ.
Чарльз нэг гаргүй Аннабелле Виллиамс эмэгтэйн дүрд тоглохоор энэ сарын эхээр үсэндээ хайч хүргэжээ.
Ц.Мишээл