Таван гишүүнтэй хатлаг болох BIGBANG өнөө үеийн K-pop ертөнцийн хамгийн халуухан залуус билээ. Тэдний амжилтанд хүрэхээс өмнөх ба дараа үеийг хүртэлх түүхийг өгүүлсэн “Shout to the world” хэмээх ном Bestseller болж олон хүний сонирхолыг татсан.
Тэдний түүх, хүсэл зорилго нь хүн бүрт өөрсдийгөө ялан дийлж, зовлон бэрхшээлийг давж туулан амжилтанд хүрэх боломжтой юм гэсэн урам зоригыг өгч чадсан билээ.
“Хүн ямар ч амжилтыг хөдөлмөр хичээл зүтгэлгүйгээр олж авч чаддаггүй юм” тэд өөрсдийн биеэр харуулсан билээ. Тэд бол “YG entertainment”-н хаалгыг тогшноосоо хойш BIGBANG хэмээх хамтлаг үлдэх цусан тулаан орж үлдэж чадсан залуус.
“Big bang” азидаа нь шүтээн болсон хамтлаг төдийгүй тэдний эдийн засгийн түлхэц нөлөө нь асар хүчтэй байдаг. Саяханы мэдээгээр тэд өөрсдийн тоглолтоороо 40 сая гаруй доллар олсон гэсэн судалгаа байна. Энэ мөнгөн дүн олон олон жижиг компануудын хөрөнгийг давж байна.
“Big bang”-н 5 гишүүдийн дүр төрх бүр өөр өөр. Тэд одоо бүгдээрээ сайхан харагддаг хэдий ч анх 2006 онд тайзан дээр гарахдаа ичимхий төдийгүй тэдэнд тухайн үеийн од хамтлаг шиг царай зүс байгаагүй юм.
DaeSung
“Инээмсэглэлийн сахиусан тэнгэр” DaeSung эерэг хандлагаар том болсон. Тэрээр аавтайгаа санал зөрөлдөн маргалдсанаас болж гэрээ орхин YG-н суралцагч болохоор явж байсан удаатай. Гэвч тэр дараа нь “Аавын минь эсэргүүцэл байгаагүй байсан бол би өдийд энэ хэмжээнд хүрэхгүй байсан” хэмээн ярьдаг. Мөн “Хэрэв аав маань намайг анхнаас нь л дэмжиж байсан бол би магадгүй одооных шигээ хөгжимд сэтгэл зүрхээ зориулахгүй байх байсан байх. Тэр маш хатуу байсан хэдий ч би хөгжмийн төлөөх хүсэл зорилгоо хэзээ ч хаяж байгаагүй юм” гэсэн байдаг.
Top
Top 5 ;euggj ангид байхаасаа л реп ургсгалыг биширч ирсэн бөгөөд ахлах сургуульд байхдаа асуудалтай сурагчдын нэг нь байсан. Hip Hop загвараар хувцаслаж тэдэнтэй маш ойр дотно байжээ. Харин нэг л өдөр түүний хоёр найз нь түүнийг 9 дүгээр ангид байхад нь мотоцикльний осолд орон амиа алдаж, түүний дараагаар TOP “энгийн” сурагчийн хэв маягт орсон юм.
Тэрээр Rapper болохыг хүсдэг байсан ба ахлах сургуульд байхаасаа underground тайзан дээр дуулж эхэлсэн басйан тул YG түүнд шалгаруулалтанд орох санал тавих болсон юм. Тэр шалгаруулалтанд орж байхдаа шалгаруулалтын нэг хэсэг нь бүжиг гэдгийг мэдсэнээр энэ бүхнийг бараг зогсооход хүрсэн. Тэр бүжгэнд үнэхээр дургйү, бүжиглэж чаддаггүй байсан шалгарууллатыг орхихыг хүсч байсан хэдий ч ганц үүнээс болоод энэ бүгдийг алдах нь “инээдтэй” юм гэдгийг ухаарсан.
Энэ талаар Top хэлэхдээ “Би тухайн үед шалгаруулалтнаас гарсан бол одоогийнхоо амьдралыг мөрөөдөж ч чадахгүй байх байсан” гэж ээ.
Top ‘Уналт бүтэлгүйтэл амжилтанд хүрэх зам’ гэдэгт хатуу итгэдэг.Тэр маш удаан тунгааж боддог бөгөөд ингэж удаан бодсоны эцэст шийдвэрээ гарган өөрт байгаа бүхнээ шийдвэрийнхээ дагуу зохицуулдаг. Түүний найзууд их сургуульд орж байхад тэр хөгжмийн боловсролын сургуулийг хаяж, түүний найзууд их сургуульдаа баяртайгаар явж байхад тэр бэлтгэлийн өрөөнд эцсээ хүртэл дасгал сургуульлалт хийж байсан. Түүний мөрөөдөж байсан бүх л зүйл түүний амьдрал байсан бөгөөд тэр бусдаас өөр амьдралаар амьдарч байгаагаа ухаарах зав ч түүнд олдоогүй юм.