Шинээр бүтээгдэж буй вакцины ачаар архаг тамхичид хорт зуршилдаа үнэнч байснаар ямар нэгэн таашаал авах боломжгүй болно. Энэ вакциныг тариулснаар хүний бие махбодод никотиныг уураг тархинд нэвтрүүлэхгүй байх биетүүд боловсордог аж. Мэрэгч амьтад дээр хийсэн туршилтууд энэхүү вакциныг бие махбод дахь никотины агууламжийг 85 хувиар бууруулж байсныг харуулав. Одоогоор шинэ вакциныг хүн дээр туршаагүй байна.
Гэвч түүнийг бүтээсэн профессор Рональд Кристалл вакцины үр нөлөөнд бүрэн итгэлтэй байгаа юм. Өмнө нь ч тамхидалтын эсрэг вакцинууд бүтээгдэж байсан билээ. Эрдэмтэд никотиныг эсэргүүцэх биетүүдийг боловсруулахыг бие махбодиос “шаардаж” байсан аж. Харамсалтай нь, тэдний оролдлого талаар болж байлаа.
Тэгвэл Вейлл Корнелл анагаах ухааны коллежийн эрдэмтэн судлаачид генийн эмчилгээнд хандсанаар энэ асуудлыг шийдвэрлэж чаджээ. Өөртөө эсэргүүцэгч биетүүдийг бүтээх зааварчилгааг агуулсан вирүсээр элгийг хордуулж байв. Ингэснээр энэ эрхтэн эсэргүүцэгч биетүүдийг бүтээгч гол цөм болж байлаа. Харин энэ нь хүнд ямаршуухан хор аюулгүй, үр дүнтэй болохыг нь нотлох шаардлага үлдээд байгаа юм. Учир нь, биеийн хамаарлаас гадна тамхичдад асар том сэтгэлийн хамаарал байдаг билээ.
www.wikimon.mn