Сайхан хүүхнүүд хүнтэй сууж хүүхэд төрүүлэхээр карьер нь дуусчихдаг гэх ойлголт өнөө цагт ард хоцорсон. Түүний нэг тод жишээ топ модель Д.Пүрэвсүрэн. Гурван хүүхэд төрүүлж айл гэрийн журамт гэргий болсон хэдий ч гунхсан сайхан хэвээрээ. Үндсэн мэргэжил нь жүжигчин болохоор ч тэрүү загварын тайзнаасаа илүүтэй дэлгэцийн уран бүтээлд хааяадаа тоглочихдог топ тэр бүр олон нийтийн газар үзэгдэж харагдах нь ёстой л өдрийн од гэмээр.
Саяхан нэгэн загварын шоун дээр номин ногоон өнгийн цамц, хар юбкаар гангарч ирсэн нь зохисон гэж ванлий. Хүүхэд төрүүлж айл гэрийн журамт гэргий болсон биш улам өнгө зүс нэмж өнөө цагийн гунхсан ээжүүдийг ийн манлайлаад байна. Хэдэн ч хүүхэд төрүүлсэн ч гоо үзэсгэлэнгээ төгс хадгалж, гурван хүүхдээ хөтлөн гунхаад явбал эрэгтэй хүн бүү хэл эмэгтэй хүн эргэж харахаар сайхан харагдаж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn