Белла Хадид 12-р сард Парис хотноо болж өндөрлөсөн Victoria’s Secret шоуны хамгийн эрэлт хэрэгцээтэй сахиусан тэнгэрүүдийн нэг гэдгээ баталсан юм.
Шинэ оны өмнөх орой болсон Холливуудын үдэшлэг дээр тэрээр галбираа гайхуулан дотуур хувцас нь нэвт гэрэлтэж, бэлхүүс нь ил гарсан саарал хослолтой иржээ.
20 настай Белла Кэтвалкийн хатан хаан гэж өргөмжлөгддөг эгч Жижи Хадидын нөлөөгөөр загвар өмсөгч болсон юм. Беллаг Model.com сайтаас 2016 оны шилдэг загвар өмсөгчөөр шалгаруулсан байна.
Белла Хадид дуучин The Weeknd-тэй хоёр жилийн турш үерхээд салсан шалтгаанаа ажил мэргэжлийн онцлогоос буюу завгүй байгаагаас үүдсэн хэмээн тайлбарладаг аж.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn