Цаг агаарын элдэв өөрчлөлт, оршин сууж буй газар орон, үндэс угсаа үл харгалзан сая, сая дурлалт хосууд баярын энэ өдрийг тэмдэглэхдээ гэгээн Валентиний өдөр хэмээн нэрлэдэг. Энэ баярыг эрт цагаас эхлэн тэмдэглэж байсан боловч V зууны үеэс өргөн тэмдэглэдэг болж мал сүрэг, ой мод, уудам тал, үржил шимтэй тариалан талбайг ивээн тэтгэгч Фавк бурханд зориулсан эртний Ромын Люперкаль бурханы баяраас уламжлан үүсчээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийг шувууд дурлалт хосоо, амьдралын хосоо сонгон олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын” өдөр ч гэж нэрлэх болж.
Санваартан шорон гянданд тарчлан зовж байхад нь шоронгийн даргын сохор боловч гоо сайхан охин ламтанд тусалж асарч байсан тул ламтан түүнд үнэнхүү сэтгэл зүрхээрээ дурлаж, цаазлуулхын өмнө хагацлын захиа бичиж, захианыхаа төгсгөлд “чиний Валентин” гэж бичээд сарнай цэцэг хавчуулжээ. Уг захидлыг, уншаад хараагүй охин хараатай болж, гоо үзэсгэлэн нь улам гайхам болон гэрэлтжээ. Тэр цагаас эхлэн орон бүрийн залуус бие биедээ захиа бичиж, дурлал хайраа илэрхийлж цэцэг бэлэглэдэг уламжлалтай болж. Хайр сэтгэлээсээ болж хэлмэгдсэн Валентиныг 496 онд Ромын пап Геласйүс цагаатган хоёрдугаар сарын 14-нийг гэгээн Валентиний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлигдсан гэдэг.