“Кардашианыхан” гэх шоу нэвтрүүлгээр алдаршсан Ким Кардашианы гэр тансаг харшид амьдарч, гоё ганган хувцаслаж, дээд зэрэглэлийн үдэшлэг хүлээн авалтад оролцдог гээд АНУ-ын дээдсийн хүрээнийхний л жишгээр амьдардаг. Гэхдээ тэд хаанаас тийм их мөнгө олдог гэж санана.
Тэгвэл тэдний хувьд олны анхаарал татах нь л мөнгөний эх үүсвэр гэнэ. Тэд тус тусдаа бизнес эрхэлдэг ч, гол мөнгөний үүсвэр нь нийгмийн сүлжээ, инстаграмм хуудас болдог байна.
Тодруулбал, тэд инстаграмм хуудастаа тухайн ивээн тэтгэгч нэг байгууллагын сурталчилгаа, зургийг нийтлээд л орлогынх нь 25 хувийг авдаг аж. Гэр бүлийнхэн дотроо хамгийн олон дагагчтай буюу нийт 95 сая дагагчтай Ким Кардашиан гэхэд нэг сурталчилгаа нийтлээд дунджаар 500 мянган ам.доллар олдог гэнэ.
Харин 64, 54 сая дагагчтай Хлое, Кортни нар 250 мянга орчим ам.доллар олдог аж.
Б.Даваа
Эх сурвалж: MMinfo.mn