Үндэсний контент “Universe best songs” наадмаас төрөн гарсан дуучин Ч.Цэлмүүн гэх бүсгүй өдгөө урлагт аль хэдийн данстай, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан уран бүтээлч юм. Бие даасан цомгийнхоо баярыг хүртэл хийгээд амжсан бүсгүй урлаг, хувийн амьдрал, боловсрол зэргээ хослуулан амжуулж явна. Арлын Япон улсад ажиллаж амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ ч туурвиж яваа түүний хувийн амьдрал бага зэргийн асуудалтай байсан билээ. Сүр дуулиантай хуримын сүйт бүсгүй, бяцхан хүүгийн ээж болж байсан ч харамсалтай нь залуу хосын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Гэсэн ч тэрээр төд удалгүй есөн жил үнэнчээр найзалж нөхөрлөж явсан С.Ангараг гэх залууг ханилах хүнээрээ сонгож харийн оронд хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд хосууд ихэд аз жаргалтай байгаа гэнэ.
Эх сурвалж:Шуурхай.мн