Эхнэрийн урмыг хугалдаг үгс
- Бүхэл өдөржингөө юу хийсэн юм?
- Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа?
- Чамайг сонгосон нь миний буруу байжээ.
- Яасан мулгуу юм бэ?
- Чи өөрөө нэг мөнгө олоод үз.
- Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа?
- Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ.
- Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай.
- Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ?
- Дуугүй хоолоо хий.
- Чи надад юу хийж өгсөн юм бэ?
- Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар.
- Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?
Нөхрийн урмыг хугалдаг үгс:
- Чиний цалин хэд вэ?
- Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү?
- Тэгнэ ч гэж бодсон юм аа.
- Цаашдаа яаж амьдрах юм бэ?
- Танайхан яагаад ийм байдаг юм бэ?
- Үнэгүй юманд дэндүү дуртай.
- Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа.
- Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ.
- Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү?
- Чи хэзээ сайн байсан юм бэ?
Эхнэр нөхрийн харилцаанд гаргадаг алдаа
- Санхүүгийн асуудлаа харилцан ярилцахгүй буруу захиран зарцуулах.
- Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байх.
- Үнэт зүйлийн зөрөлдөөнөөс
- Зан төлөв, төрх араншингийн ялгаатай байдлаас үүдэн гаргадаг алдаа
- Өөр өөрсдийн эцэг эхийн санаа бодол, уламжлалыг хадгалах, дагаж мөрдөхийг урьтал болгох
- Гэр бүлийн үүргийн уламжлалт хувиарлалтаас болж маргалдах
- Бусдын хажууд нэг нэгнийгээ шүүмжлэх
- Зөрчил маргааны бурууг бие биендээ тохох
- Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх
- Нэг нэгнийхээ дутагдалтай талыг буруутгаж шүүмжлэн, ширүүнээр хэлэх
- Өөртөө итгэлгүйгээс болж ханитайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй байх
- Хэн нэгнийхээ албан тушаал, нэр хүндэд атаархах
- Гэр бүлийн үнэ цэнийг ялгаатай мэдэрдэгээс үүсэх зөрчил:
Нөхрүүд – хүндлэл, итгэл хүлээлгэх, урам зориг өгөх, сайхан ааш, хэрүүл маргаангүй байхыг хүсэж байдаг.
Эхнэрүүд – хайр халамж, үнэн ч байдал, сайхан үг, намайг ойлгож сонсоосой гэж хүсдэг.
- Гэр бүлээс гадуурх асуудлаас болж үүссэн уур бухимдлыг тайлах боломжыг олгож чадахгүй байх
- Бие биендээ итгэлгүй байх
- Үндэслэлгүй хардах, атаархах, өмчирхөх
- Хайр дурлалаа алдахаас айх.