Софиа бол АНУ-д амьдардаг, нүүр дүүрэн инээмсэглэлтэй хайр татам жирийн л охин. Гэхдээ түүнийг жинхэнэ тэмцэгч гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэрээр төрөлхийн зүрхний гажигтай бөгөөд одоо түүнд амьдрах хоёрхон жил үлдсэн. Түүний бяцхан цээжийг эмч нар 3 удаа онгойлгож хагалгаа хийсэн ч одоо дахиад нэг хагалгааг зайлшгүй хийх хэрэгтэй болжээ. Тавхан настай охин энэ хагалгааг давж гарах эсэх нв эргэлзээтэй байгаа юм.
Түүний эмч нар Софиад өөрийнх нь эрүүл мэндийн байдлын талаар бүгдийг хэлэхэд огтхон ч уйлаагүй байна. Харин ч ээж аав дээрээ очоод “Би өөрийн сайн найзтайгаа гэрлэх мөрөөдлөө биелүүлмээр байна” гэж хэлжээ. Түүний сайн найз болох Хантер гэх хүүгийн ээж аавд нь энэ тухай хэлэхэд тэд бяцхаан хуримын зураг авалт хийхийг санал болгосон байна.
Тэгээд бяцхан Софиа охин мөрөөдлийн цагаан даашинзаа өмсөөд сайн найз Хантертайгаа хуримын зураг татуулжээ. Зургууд дээр охин ямар гайхалтай инээж байгааг хар л даа. Энэ дэлхий дээр амьдрах багахан хугацааг нь эдгээр өдрүүд нь утга учиртай болгож байгаа мэт аз жаргалыг эдгээр зургуудаас мэдэрч болмоор.
Б.Чандмань
Zuv.mn