Тэрээр 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу “шилжиж” байсан гэдэг. Түүний дараа Мобикомын үйлчилгээний ажилтан, МИАТ компанийн агаарын хөлгийн үйлчлэгч хийж байлаа.
Харин 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж тухайн ондоо “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн нь олон хүний дургүйцлийг хүргэж байлаа. Гэвч түүнээс хойш Топ модель Г.Алимаагийн сураг гэнэт тасарсан.
Эх сурвалжийн хэлж буйгаар “2008 оны Топ модель Г.Алимаа “Гоёл” наадмаас хойш сагсчин залуутай гэрлэж, хоёр хүүхдийн ээж болж “томоожсон” . Өдгөө тэрээр хувийн үсчин, гоо сайхны салоны эзэн сууж, гэр бүлийн хамт “Баянмонгол” хороололд амар тайван амьдарч байна” гэв.