Урьд нь зөвхөн таашаал авахын тулд секс хийдэг байсан бол одоо бидэнд хайртыгаа оронд дуудах дахиад 10 шалтгаан бий боллоо. Секс таны эрүүл мэнд, илүүдэл жин, стресс, гоо сайханд нэгэн зэрэг сайнаар нөлөөлдөг аж.
1. Бид хөлсөө гартал хангалттай их хөдөлгөөн хийхийг дасгал гэж нэрлэдэг. Тэгвэл секс ч бас дасгалтай ижилхэн аж. Секс таны биеийн олон булчинг зэрэг ажиллуулдаг учраас аеробикийн дасгалаас дутуугүй нөлөө үзүүлж таны биеийг уян хатан, эрүүл чийрэг байлгаж, илүүдэл калорийг шатаадаг аж. Биед хортой ч байж мэдэх химийн гаралтай тураах бүтээгдэхүүнүүдийг орхиод, унтлагын өрөө лүүгээ урагшаа!
2. Секс хийхэд бидний тархинаас тайвшруулах үйлчилгээтэй бодис ялгардаг. Тиймээс тогтмол сексийн харилцаатай байдаг хүн уурлаж бухимдах нь бага байдаг гэнэ. Мөн тэрхүү бодис нь ялгарснаар бидний бие дэх хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж, цусны эргэлт сайжирдаг.
3. Гуяны целлюлит минь баяртай! Тогтмол сексийн харьцаатай байвал хөл болон гуяны өөхлөг эдийг багасгаж, целлюлитийг арилгадаг сайн нөлөөтэй.
4. Үүгээр ч зогсохгүй секс таны арьсыг өнгөлөг, туяарсан болгодог. Учир нь цусны эргэлт сайжирснаар арьс хүчилтөрөгчөөр хангагдаж, гэрэлтэхээс гадна уруул ч бас үл ялиг зузаан болдог нь батлагджээ. Үс, хумс ч бас бэхждэг гэнэ.
5. Секс батгажилтыг хянадаг. Байнга дасгал сургуулилт хийдэг хүмүүсийн адилаар тогтмол бэлгийн харьцаанд орох нь гормоны хэмжээг багасгаж, тэнцвэржүүлдэг учир нүүр цэвэрхэн байдаг.
6. Мөн секс хийх үед бидний бие коллаген үйлдвэрлэдэг учир хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох нөсөө толбо зэргийг арилгаж, царайг шингэн толигор болгон илүү залуу харагдуулдаг.
7. Тогтмол сексийн ачаар та нойроо бүрэн авч чадна. Учир нь дур тавилтын үед окситоцины идэвхжил явагдсанаар бие махбодь нойрмоглодог.Ялангуяа шөнөжин орондоо хөрвөөдөг хүмүүст зөвлөхөд хөлсөө гартал секс хийсний дараа та дөнгөж төрсөн хүүхэд шиг л бөх нойрсох вий.
8. Сексийн үед ялгардаг хөлс нь таны арьсны нүх сүвийг нээж, цэвэрлэж өгдөг.
9. Та 7 хоногт нэг удаа секс хийгээд байвал өвлийн хүйтэнг ханиад томуугүй давж болох нь ээ. Учир нь секс бол дархлаа сайжруулагч юм.
10. Секс бол эрч хүчийн уурхай. Тиймээс ч сексийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүд ихэвчлэн аз жаргалтай байдаг.