Хуримын ордонд хуримлахад 650 мянган төгрөг болдог. Үүнд, хуураар хуурдана, ерөөл магтаал хэлнэ, дүрс бичлэг бичнэ, альбом хийх, өөрийн ордныхоо загварыг дүрсэлсэн болор макет дурсгалын зүйл бэлэглэх, энгэрийн тэмдэг дурсгах гээд л бүхий л үйлчилгээнүүд багтана. Хэрэв хосууд хуримын чимэглэлээ өөр газраар хийлгэе, зургаа өөр газраар авахуулна гэвэл 400 гаруй мянган төгрөг л болдог байна.
Харин төрийн албан хаагч, нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, албан хаагч мөн эмзэг бүлгийнхэнд хөнгөлөлт үзүүлдэг. Амьжиргааны түвшин доогуур иргэд халамжийн үйлчилгээнд хамрагддаг бол 30 хувь, тахир дутуу бол 50 хүртэлхи хувийн хөнгөлөлттэй байдаг.
Хөнгөлөлт эдлэхийн тулд халамж авч байгаа бол халамжийнхаа дэвтэр, ажилгүйдлийн тэтгэмж авдаг бол мөн батлах бичиг баримтаа шалгуулаарай. Танд аз жаргал хүсье.