Магадгүй түүнийг дуугарч эхэлснээс хойш монголчууд гэр бүлийн асуудалд санаа тавьж эхэлсэн байх. Бүдүүлэг, эрээ цээргүй, гэр бүл эвлэрүүлдэг бус хутган үймүүлдэг, эрэгтэй хүнийг хэт шүтсэн, амныхаа зоргоор чалчдаг гэх зэрэг сөрөг хандлагууд түүнийг дагадаг. За ялангуяа хүүхнүүдийн дайсан гэж хэлж болно. Ингээд түүний гэр бүлийн талаар болон эрчүүдийг өмөөрсөн зарим ишлэлийг хүргэе.
Хань ижил хайж байгаа бол хүнээ л хай битгий эд хөрөнгө хайгаад бай. Дөрвөн дугуйн дээрх дөрвөлжин хар төмөр сонирхож байгаа бол захаас хай.
——————-# # #———————–
Монгол хүүхнүүд нөхөртөө боллоо гээд сэтгэл нь ханадаг. Тэгж болохгүй. Гэр бүл боллоо, уншиж эхлэх хэрэгтэй. Эхлээд гэрлэхэд ижилхэн мэдээлэлтэй байдаг. Эхнэр нь энэ тэнд янз бүрийн юм уншсаар байгаад оюун ухаан нь сайжирч яриа нь өөр төвшинд гарчихсан. Нөхрөө мэдээллээр ханга. Манайхан юм хэлж өгдөггүй их аминчхан үзэлтэй. Өрсөлдөх л гээд байдаг. Өрсөлдөх хэрэггүй нэг бие, нэг хүсэл мөрөөдөл, нэг биений л нэг нэг эрхтэн шүү дээ. Нэг гар нь хөгжчихсөн, нэг гар нь унжчихсан явбал өрөөл татанхай муухай л харагдана. Зэрэг яв л даа.
Бизнесийн өндөр төвшинд гарсан чадалтай эрчүүд нь аваг л дээ. 5 эхнэртэй хүн байж л байна. Хууль нь гараагүй ч нийгэмд үүсчихсэн асуудал. Эр амьтан хүчирхэг байх тусмаа олныг авах юмсан, үр төлөө олноор нь үлдээх юмсан гэсэн байгалийн бичигдээгүй хууль байна.
——————-# # #———————–
Би чинь эр хүн талдаа ярьдаг цорын ганц судлаач. Эмэгтэйчүүдийн талд ярьдаг 20 мянган ТББ байна.
——————-# # #———————–
Эрчүүд бол бурхад. Ганданд орж зэс, гуулин бурханд мөргөж байснаас нөхөртөө мөргөчих. Ганданд байгаа бурхан чамтай секс хийхгүй эс өгөхгүй. Харин нөхөр чинь чамд эс өгнө. Өдөрт нэг удаа сөгдөөд, дөрвөн удаа зүрхээ зүрхэнд нь наагаад тэвэрчих. Хайртай хүмүүс бага ярь.
——————-# # #———————–
Их ярих тусам хайр сөнөж, бага ярих тусам хайр цэцэглэдэг.
Бэлтгэсэн:А.Уян
Эх сурвалж:Factnews.mn