Би анхныхаа бэлгийн хавьтлаар бэлгийн замын халдвар авчихлаа гэдгээ мэдсэн. 24 цагийн дараа нэг л тавгүйрхэж, зовиур мэдрэгдэн, загатнаж эхэлсэн”.
Би ямар нэгэн муухай юм авчихаж, би үнэхээр өвчтэй байна гэж бодсон. Гэвч эмч зөвхөн антибиотик өгсөн. Тэгээд энэ нь хэдэн долоо хоногийн дараа зүгээр болсон”.
Тийм ээ, ийм асуудал хэнд ч тохиолдож болно. Халдвар авснаа мэдсэн даруйдаа эмнэлэгт очих хэрэгтэй. Яагаад заавал эмчлүүлэх хэрэгтэйг ч ойлгох болно.
Халдвар авснаа хэрхэн мэдэх вэ?
Эрэгтэй хүний хувьд шодойноос нь тунгалаг цагаан зүйл гарна. Эмэгтэй хүний үтрээнээс гардаг шүүрлийн хэмжээ ихсэн, өнгө нь өөрчлөгдөж, эвгүй үнэртэй болно. Эмэгтэй хүн ойр ойрхон шээдэг болно. Заримдаа эмэгтэйчүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Бэлгийн замын биш үрэвсэлт өвчнүүдийн үед ойролцоо шинж тэмдэг мэдрэгддэг бөгөөд зарим үрэвсэл ямар ч шинж тэмдэггүй байдаг. Ямар нэгэн таагүй сэтгэгдэл төрсөн тохиолдолд л яаралтай эмчид хандах нь зүйтэй.
Аюулгүй бэлгийн хавьтал гэж юу вэ?
- Өөрийн болон хосынхоо бэлгийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бэлгэвч хэрэглэх хэрэгтэй l Бэлгэвч нь эрсдэлийг багасгах болохоос, бүр алга болгохгүй гэдгийг санаж яв
- Замбараагүй бэлгийн хавьталд орох эсвэл бэлгийн олон хавьтагчтай байх нь бэлгийн замын халдварт өвчтэй хэн нэгэнтэй учрах боломжийг нэмэгдүүлнэ
- Архи, мансууруулах бодис хэрэглэх нь анхаарал болгоомжийг багасгах бөгөөд эрсдэлд өртөх боломж илүү байдаг
Бэрхшээлийг даван туулах нь
Хүний нас, амьдралын туршлагаас хамааралгүйгээр бэлгийн амьдралд янз бүрийн бэрхшээл тохиолдох нь хэвийн зүйл юм. Секс гэдэг нь авьяас чадварын сорил биш, хоёр хүний хамтын үйлдэл бөгөөд хосууд сайн харилцаатай, бие биенээ ойлголцдог бол ихэнх асуудлыг ярилцаад шийдэх боломжтой юм.
Хүмүүс яагаад бэрхшээлтэй учирдаг вэ?
Аливаа бэрхшээл ихэнхдээ харилцааны чадвар, амьдралын туршлага дутсанаас үүдэлтэй байдаг. Тэдгээрийн ихэнх нь амьдралын туршлага суух, харилцааны чадвар эзэмшихийн хэрээр үгүй болдог. Та бэлгийн харилцаа, үнэнч байх, үүрэг хариуцлага зэрэг сэтгэл хөдлөлийн асуудлыг яаж зохицуулах талаар бэлэн биш байж болно. Зарим бэрхшээл нь санаа зовсон түгшүүр, сэтгэлийн зовиураас үүдэлтэй байдаг. Мөн өөрийгөө буруутгах мэдрэмж, өнгөрсөн туршлага зэргээс ч бэрхшээл үүсэх нь бий.
НЯМГАРИГ /Mongolnews.mn/