Жереми Мэкс гэх азтай залуугийн талаар өмнө сонсож байсан биз ээ. Тэр ихээхэн хэмжээний хохирол учруулсан хулгайн хэрэг, олон нийтийн газар хууль бус зэвсэг авч явсан хэргээр хоёр жилийн ял сонсож аавын хаалгыг татжээ. Түүнийг сэжигтнээр татах үеийн зургийг цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулснаар Жереми Мэксийн амьдрал орвонгооро өөрчлөгдсөн юм. Олон нийтийн сүлжээнд “дур булаам хоригдол” гэх болсон бөгөөд загварын агентлагууд эрх чөлөөтэй болмогц нь хамтран ажиллах гэрээгээр “булсан” билээ.
Шоронгийн хоригдолоос шууд загварын тайз руу ирсэн азтай залуу өдгөө томоохон загварын шоуг алгасахгүй оролцдог дэлхийн хэмжээний шилдэг модель болжээ. Түүгээр зогсохгүй хоёр хүүхдийн эцэг, аз жаргалтай өрхийн тэргүүн болсон байна.
Бэлтгэсэн:А.Уян
Эх сурвалж:Factnews.mn