Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор Америк улсад 8 жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо бүр мөсөн ирээд байгаа билээ. “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”,” Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсанаас хойш даруй 10 гаруй жил өнгөрчээ. “Нас л нэмэгдсэнээс биш би яг хэвээрээ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан тэрээр үүнийгээ ч баталж нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ. Хоёр ихэр охидын ээж, дуучин Э.Минжинсорын сүүлийн үеийн фото зургуудаас сонирхуулъя.
www.Seen.mn