UBS телевизийг хөтлөгч Анууш, Одко наргүй төсөөлөхөд үнэхээр бэрх. Залуу байхын уг телевизийн нүүр царай болж бүхий л сонирхолтой нэвтрүүлгийг хөтлөж ирсэн манай хоёр халаагаа өгөөд нэлээдгүй хугацааг үдэж буй. Тэдний хувьд хоёулаа амьдрал зохиосон ба Анууш нэг хүүтэй бол Одко аль хэдийнээ хоёр хүүхдийн ээж болчихсон яваа. Хоёр хүүхдийн ээж гэрийн сайн эзэгтэй болсон Одког ойрын жилүүдэд цэнхэр дэлгэцээр бус цахим ертөнцөөс л илүүтэй харж байна. Тэрээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ аз жаргалтай агшингаар нүүр номоо дүүргэдэг нэгэн. Бяцхан үрсээ дагуулаад агаар салхинд гарах дуртай Одко энэ удаа хаана явна вэ. Тэрээр өөрийн нэгэн зургаа байршуулан хаана байнаа би хэмээжээ. Одког хаана байгааг таагаарай.