Олныг хошууруулсан “Single Ladies” киноны гуравдугаар цувралд тоглож охид бүсгүйчүүдийн харааг булаагаад авсан сайхан залуу бол Ананд. Мэргэжлийн жүжигчин биш хэдий ч тун ч сайн дүрээ гаргасан түүнд жүжигчин Дөлгөөн хамгийн их тус дэм болж байсан ажээ. Олны харцыг булаасан сайхан залуу одоогоор ганц бие бөгөөд өмнөх амьдралаасаа нэг охинтой болжээ. Энэ тухайгаа тэрээр “Би одоогоор ганц бие, гэхдээ өмнө нь гэр бүлтэй байсан. Надад хорвоод хосгүй нэг сайхан охин бий. Охин минь хоёр ой гарантай. Байнга холбоотой байдаг. Би өөрийгөө сайн аав гэж боддог, охин бид хоёр бие биедээ амь. Хүний эцэг байхаас илүүтэйгээр хүний хань байх илүү хэцүү юм болов уу гэж бодсон. Өөрийгөө анх олж нээгээгүй сайн мэдэхгүй үедээ хүнтэй хамт байх, хамт амьдрах гэдэг хэцүү. нэг бодлын хүмүүс зүтгэх хэрэгтэй, гүрийх хэрэгтэй, амьдралынхаа төлөө тэмцэх ёстой. Бид хоёрын хувьд залуу хүмүүс, үнэхээр таарч тохироогүй. Тийм болохоор хоёр тийш болсон. Одоо бол аав болсондоо их баярладаг. Амьдралыг өөрөөр хардаг болсон, зорилго тодорхой болсон” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn