Та хоёрын хувьд сексийн бал сар чинь дуусч, өнөө л гурван хөдөлгөөнөөсөө залхаж гүйцсэн бол өөрийнхөө төлөө шинэ байрлалд суралцах цаг болжээ. Эдгээрээс аль нэгийг нь туршиж үзээд, эхний ээлжинд өөрсдийн уламжлалт байрлалуудтайгаа солбиж хийгээрэй.
Сургуулийн дурсамж
Оюутан насандаа сул анги олж аваад, багш нараас нууцаар бие биедээ эрхэлдэг байсан үеэ санаж байна уу? Энэ байрлал та хоёрын хуучин цагийг санагдуулж ч мэднэ. Том оргүй, тухгүй, бас галзуу секс. Түшлэгтэй бариулгүй сандал олж аваад, түүнийг суулгана. Хөлөө шалнаас хөндийрүүлэлгүйгээр дэлгэж, сандалныхоо хоёр талд байрлуулаад, удаанаар сууж түүний эмзэг хэсэг рүү ойрт. Хөл чинь 90 градус орчим нугаларах учиртай. Түүнийг чамайг өөртөө бүрэн “нэгтгэмэгц” урагш хойшоо займчиж хөдлө.
Босоо илгээмж
Энэ байрлалд харин ор хэрэгтэй. Чамайг хэвтэх хоорондуур тэр босч, нуруунаас чинь дээш өргөн өөртөө наалдуулах хэрэгтэй. Ингэснээр чи хөлөө түүний бүсэлхийгээр ороох боломжтой болно. Дараа нь тэр өгзөгнөөс чинь бариад, удаанаар доош дээш оруулж гаргах ёстой. Тэнцвэртэй байлгахын тулд түүнийг ханатай, эсвэл ортойгоо ойр газар зогсоогоорой. Хайртдаа удирдлагыг атгуулах дуртай бүсгүйчүүдэд тохирсон байрлал. Бонус: Түүний “илд” чинийх рүү маш гүн орно.
Залхуу мушгиа
Энэ байрлал бол өглөө дөнгөж сэрээд нойрмоглонгуй хэвээр байгаа хосуудад тохиромжтой. Халбаган байрлалаар эхэлж, (хэвтээ байрлалаар араас хийх) хэсэг хугацааны дараа түүний нэг хөлийг өөрийнхөө урд гарга. Тэр цээж хэсгээрээ хагас босч, чиний “нандин орон” руу нэвтрэх аргыг өөрөө олох болно. Энэ байрлал нь та хоёроос маш бага хичээл зүтгэл шаардах боловч, илүү гүн оруулдгаараа давуу талтай.
Секси марионетте
Яг цагдаад шалгуулах гэж байгаа юм шиг, хана руу нүүрээрээ тулж зогсоод, хоёр гараа толгойныхоо ард ав. Аажуухнаар ханаа даган доош гулсаад, өгзөг бүсэлхий хэсгээ хойш нь тонтойлгоно. Тэр өгзгийг чинь тогтвортой барьвал энэ байрлал гайхамшигтай. Харин чамаас жаахан уян хатанбайдал шаардаж л мэднэ.
Толин дахь тусгал
Түүнийг орон дээр хэвтүүлээд хөлийг нь дэлгэнэ. Харин чи өөрөө дээр нь сууж, өнөөх нь орсны дараа буцааж гаргалгүйгээр, түүнийг босгож суулгана. Энэ үед та хоёр бие бие рүүгээ харах болно. Тэгээд хөлөө нэг нэгнийхээ нуруугаар ороож, тохойнуудаа бие биенийхээ өвдөгний доор хийнэ. Ингээд та хоёр эгц өөдөөсөө, яг ижил байрлалтайгаар харсан байх болно. Хойш урагш хөдлөх явцдаа бие биенээсээ сайн бариарай. Энэ байрлал та хоёрыг бие биедээ 100 хувь уусч, нэгдэхэд туслах болно.
Залуурыг эргүүлэх
Уламжлалт байрлалаар хийж байх үед нь, түүнийг болиулалгүйгээр өвдгөн дээрээ суухыг хүс. Тэгээд тэр чиний дэлгээстэй байгаа хоёр хөлний нэгийг нь гараараа аваад нөгөө рүү нь нийлүүлж, хажуу тийш болгоно. Яг л залуур эргүүлж байгаа мэт. Ингээд л сексээ үргэлжлүүлнэ. Хамгийн сайхан нь түүний эрхтэнг гаргалгүйгээр байрлалаа сольж болно. Тэр ч байтугай байрлалаа соих үед ч өөр өөр мэдрэмж авахаараа давуу талтай.
Шинэ догги стиль
Орон дээр дээшээ харж хэвтээд хөлөө алцайлга. Тэр чиний хөлний хооронд өвдөглөж суугаад, ташаанаас чинь өргөөд өөрийнхийгөө оруулна. Зөвхөн бүсэлхийнээс доошхи хэсгийг л орноос хөндийрүүлэхийг бодоорой. Нэг давуу тал нь, энэ байрлалын үед үтрээ чангардаг учраас, та хоёрт хоёуланд нь илүү таашаалтай байх болно.
Дүүгүүр
Босоод бие биенийхээ өөдөөс харж зогсоно. Тэгээд нэг хөлөө өргө. Тэр өргөсөн хөлний чинь доогуур гараа оруулаад, агаарт тогтоон барих болно. Байрлалаа өөртөө эвтэйхэн болгохын тулд түүнээс чиний хөлийг өшөө дээш нь өргөх юм уу, арай доошлуулахыг хүсэх мэтээр удирдан залаарай. Хэрэв чи хангалттай уян хатан бол тэр хөлийг чинь мөр хүртлээ өргөж, бүрэн нээлттэй байрлалд оруулж болно.
Дэлгэмэл өнцөг
Түүнийг өөрийнхөө өмнө өвдөглөж суулгуулаад, нуруугаар нь хөлөө ороож түүний болдоггүй борыг өөрийнхөө биед оруулна. Бүрэн оруулсныхаа дараа хойш налж гэдий. Тэр нэг гараараа чамайг нуруунаас чинь түшиж, нөгөө гараараа хэлүүг чинь оролдох боломжтой. Энэ байрлал нь чамд хэмнэлээ өөртөө тохируулах боломжийг олгох болно. Харин түүний хувьд чиний хөхийг сайтар харах боломж ирж байгаа юм. Аль алинд нь ашигтай байна уу?
Түрдэг тэрэг
Марионетте, эсвэл шинэ догги байрлалаар хийж байх үед “түрдэг тэрэг”-д шилжихэд тун амархан. Тэр гараа бүсэлхийн дээр чинь тавьсан хэвээрээ араас чинь хийж байхдаа, чиний нэг хөлийг, эсвэл хоёуланг нь дээш өргөх ёстой. Энэ үед чи гараараа орон дээр юм уу шалан дээр тулаарай. Энэ байрлал өгөх таашаал ихтэй боловч хажуугаар нь ядраадаг тул удаан хийх хэрэггүй. Сексийнхээ төгсгөлийг “түрдэг тэрэг” маягаар хийвэл маш амжилттай болно.