Ким Кардашиан албан ёсны Instagram хуудастаа өөрийн нөхөр Канье Уэст ба Норт, Сэйнт, Чикаго нэртэй гурван хүүхдийнхээ хамт авахуулсан гэр бүлийн зургаа нийтэлжээ. Тэд Улаан өндөгний баяраар ийнхүү гэр бүлийн зураг авахуулсан гэнэ. Ким Кардашиан “Гэр бүлийн сайн зураг авахуулах ямар хэцүү байдгийг та үнэхээр ойлгохгүй. Гурван хүүхэд уйлж эхлэхээс өмнө бид үүнийг л авч чадсан. Би ч гэсэн бараг уйлсан шүү” гэсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn