Сүүлийн үеийн судалгаагаар пүүзний борлуулалт эрс өсчээ. Харин өндөр өсгийтийн борлуулалт эрчимтэй буурч байгаа ажээ. Энэ судалгааг АНУ-ын жижиглэнгийн худалдааны зах зээлийг судалдаг NPD компани хийсэн байна. Тэдний бэлтгэсэн тайлангаар өнгөрсөн онд эмэгтэй загварын пүүзний худалдан авалт 37 хувиар өсч, өндөр өсгийтэй гутлын борлуулалт 11 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Орчин үед эмэгтэйчүүд хөлд эвтэй гутлыг илүүд үзэх болсон бөгөөд тэр дундаа Nike, Adidas, Dr. Scholl’s, Roxy, Puma, Steve Madden ба UGG брэндийг сонгох болжээ. NPD компанийн шинжээч Бет Гольдштейн хэлснээр энэ чиг хандлага нь хүмүүсийн амьдралын хэв маягтай шууд холбоотой тул ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ гэжээ.
Б.Саруул
Unen.mn