Жүжигчин Шүүдэрцэцэг болон Темпо нарын дурлалын романс тун ч олон хүний сонирхлын татсан. Тэр хэрээрээ салалт нь хүртэл дуулиан дагуулаад авсан тэд өдгөө тус тусын замыг хөөж яваа. Жүжигчин Шүүдэрцэцэг хэдийнээ өөрийн хайрыг олсон бол Тэмпо ганцаар байсан хэвээр. Уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Тэмпо шинэхэн дуугаа үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа бөгөөд түүнийг энэхүү дуугаа Шүүдэрээд зориулан гаргасан хэмээн олон нийт жиг жуг ярих болсон. Харин энэхүү асуудалд залуус хариулт өгсөн бөгөөд Тэмпо “Энд тэр хүн ямар ч хамаагүй, тэрнээс өөр охин Монголд байдаггүй юм уу хаашаа юм” хэмээгээд авсан бо л Шүүдэрцэцэг “Тэмпо энэнд хариу өгсөн байсан. Хүмүүс эсрэгээр нь буруу ойлгоод байна. Хэрвээ надад зориулсан бол аягүй гоё байна, би аймар баяртай байна. Залуу насандаа нэг хүнээс хоёрын хоёр дуу зориулуулж авна гэдэг чинь аймар гоё зүйл байхгүй юу. Хэрвээ яг надад зориулсан бол би маш баяртайгаар аймар жаргалтайгаар хүлээж авч байна. Би өөрөөс нь асуусан. Тэнд байгаа үгнүүд нь бид хоёрын хооронд байсан амьдрал, үг хүүрнэмж, бид хоёрын түүх биш байсан учраас би надад зориулаагүй юм байна гэж бодсон л доо. Амжилт хүсье, би байнга сонсож байгаа” хэмээжээ. Тэр хоёрын харилцаа эцэс болсныг тэд ийн үйлдлээрээ харуулаад авчээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn