Дуучин Хишигдалай өөрийн “Үми но кокоро” хэмээх шинэхэн цомгийнхоо хамгийн эхний дуу болох “Mi Senti” дуугаараа залуусыг ёстой л байлдан дагуулаад авсан. Түүнийг өөр өнцгөөс харуулаад авсан тус дууны клипны зураг авалт Герман улсын Берлин хотод хийгдсэн аж. Клипний зураг авалт явагдаж байх үед багагүй фактлаад авсан тэрээр “Би юу ч мэдэхгүй очоод л аймар гангалаад л үсээ янзлаад, бариу хувцас энэ тэр өмсөөд л байж байсан чинь Германчууд нь хараад чи ямар аймар “орк” юм бэ гээд. Тэгээд яагаад би орк юм гэсэн чинь одоо гоёж гангалсан, гялайтал тосолсон үс, индүүдэж ороосон үс гоё харагдахаа болиод удаж байна ш д миний дүү, хүмүүсийн хөгжил тулчихсан, хамгийн гоё сайхан бүхний харуулчихсан, тэгэхээр угаасаа тийм байж чадахгүйгээс хойш зүгээр өөрийнхөөрөө, жирийн, гоё бай, чи гудамжаар алхаж байгаа Герман охидыг хар гэсэн. Тэгсэн нөгөөдүүл нь зүгээр гутал нь нил тоос шороо, урагдаж мурагдчихсан, тоож байгаа ч юм алга. Тэрэндээ сэтгэл хангалуун амьдарч байна. Клипэн дээр анзаарах юм бол би зүгээр зураглаач залуугийнхаа яакыг гадуураа өмсөөд л үс бол олон хоног салхинд яваад хиртээд гар ороод гацмаар үстэйгээ тоглосон ш д би чинь. Амьдралтай илүү ойр клипийг ерөнхийдөө хийсэн. Хүмүүс намайг эвэртэй туулай үзсэн юм шиг аймар хараад л “эвий энэ нэг хужаа хөөрхий клип хийж яваа юм байх даа л гэж бодсон байх. Намайг бүр China, china гээд салдаггүй. Би тийм аймар China төрхтэй гэдгээ Германд очоод мэдэрсэн” хэмээжээ. Үүнээс хойшхи клипнүүд нь үнэхээр л залуусын дунд шинэ салхи үнэртүүллээ хэмээн үнэлэгдээд авсан бөгөөд тэрээр Берлинээс их зүйл сурсан бололтой.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn