Хүүхэдтэй болно гэдэг асар их хариуцлага. Тогооч, оёдолчиноос эхлээд эмч хүртэл болно. Өвдөх бүрт нь тэврээд эмнэлэгрүү гүйхийн оронд emegteichuud.mn –ийхээ зөвлөсөн чухал зөвлөмжүүдийг сайтар тогтоож аваарай.
1.Нярай хүүхдийн чихээр хатгавал
Амаржаад удаагүй олон залуу эхийн санааг зовоодог нэг зүйл бол нярай хүүхдийн чихээр хатгуулах зовиур юм. Тостой бүлээн жин тавиад намдах ч бий. Нэмэр болдоггүй үе ч бий. Тэгвэл энэ зовиураас бүрмөсөн салгах арга байдаг аж. 10гр пинцеллиний шилэнд эхийнх нь бүлээн өлөнг хийж нэг ширхэг / маш сайн нунтаглаж нухсан / анальгин хийгээд сайн сэгсэрч уусгана. Энэ уусмалаас хүүхдийн чихэнд дусаахад чих дахин өвдөхгүй, хүүхэд ч тайван сайхан нойрсоно.
2. Цагаан хорхойтвол яах вэ?
Бага насны хүүхэд “цагаан хорхойтох” өвчинд өртөх нь элбэг байдаг. Үүнийг эмчлэх хамгийн сайн арга бол сармис юм.
-Сармисны жижиг 10 хумсыг сүүнд буцалгаад уулгах нэг арга бий.
-Сармисны нэг хумсыг өглөө өлөн элгэн дээр нь идүүлэх
-Хулууны хоёр ширхэг үрийг сайн зажлуулж идүүлээд дараа нь туулгах эм уулгавал цагаан хорхой бүгд гарна.
3. Мөхөөлдөс идүүлэх ашигтай юу?
Хүүхэд мөхөөлдсөнд үнэхээр дуртай. 100гр мөхөөлдөс 150-200 ккал илчлэгтэй учир хүүхдийн биенд багагүй илчлэг өгнө. Харин мөхөөлдсийг хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны салслаг бүрхүүл өрөвсөж шархлах аюултайг сануулах хэрэгтэй.
4. Хүүхэд тань наршвал яах вэ?
-Зуны халуун өдөр хүүхэд нарших нь элбэг. Хүүхдийг гадаа тоглох, салхилуулахад малгайг нь чийглэн өмсгөх хэрэгтэй.
-Наршсан тохиолдолд анхны шинж тэмдэг нь халуурах, уйлж уцаарлах, толгой нь өвдөх, огих, бөөлжих шинэ тэмдэгүүд илэрнэ.
-Эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл хамгийн түрүүнд шингэн их хэмжээгээр өгч хордлого тайлах арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн бүлээвтэр усанд оруулах нь зүйтэй. Хувцасыг нь хөнгөлж нимгэлэх хэрэгтэй. Харин ямар ч насны хүүхдэд эм уулгахыг яарах хэрэггүй. Зөвхөн хросол өгч болно.