Сайн байна уу? Би энэ сайтын байнгын уншигч байна. Танай хамт олонд болон энэ сайтыг уншдаг уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэж, ажилд нь амжилт хүсье. Би хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүсээс зөвөлгөө авах гээд сууж байна аа.
Би нөхөр, хүүгийнхээ хамт амьдардаг, 25 настай төрийн байгууллагад ажилладаг жирийн л бүсгүй. Нөхөр маань ч гэсэн төрийн байгууллагад ажилладаг. Бид гэрлээд 6 жил болж байна. Гэрлээд ч гэждээ хамт амьдраад. Өнөөдрийг болтол бидний амьдрал үргэлж дардан байсангүй, өөрсдийнхөө гараар амьдралаа бүтээх юмсан гэж хэрэндээ зүтгэж л байна. Гэр бүлд сайдах, муудах явдал гардаг ч тэр нь нөхрийн архи ууснаас л болдог юм. Тэр хэтэрхий архинд дурлаж, сардаа 3-5 удаа заавал согтуу, заримдаа тэрнээс ч олон согтуу ирнэ. Манай төсвийнхний цалин олигтой их биш, дээрээс нь манай нөхөр амьдралынхаа төлөө зүтгэх авъяасгүй, ямар ч зорилгогүйгээр өнөө маргаашаа өнгөрөөж байна.
Гэр оронд хэрэгтэй мөнгө төгрөг, хоол унд тавилга энэ тэр гээд бүхий л асуудалд би анхаарал тавьдаг. Манай нөхөр ядаж авч өгсөн хувцасыг гоё сайхан байна ч гэж хэлэхгүй, чи өөрөө л мэд би яаж мэдэхийн гээд уурлана. Хааяа нэг амьдрал ахуйгаа ингэе тэгэе гэхээр аанхаан гээд л нэг санаа зовсон дүр үзүүлнэ тэгээд юу ч хийхгүй.
Энэ бүхнийг би даван туулж, архи уугаад ирэхэд нь ч хүртэл хэрүүл хийхгүй, ар өврөөс нь явж хэл ам хийдэггүй, хүүхдэд минь муугаар нөлөөлж, хүү минь буруу төлөвшинө гэж боддог. Тэгээд ч хар багадаа үерхэж байгаад суучихсан болохоор бид 2 бие биедээ хайртай, би л тэгэж боддог юм. Нөхөр маань надтай хэзээ ч сэтгэлээсээ ярилцаж байгаагүй, архи уух, залхуурч хэвтэх нь хэцүү ч өөр элдэв муу зангүй хүн л дээ. Би тэгж л боддог.
Гэхдээ архи уухаараа байгаагаасаа шал өөр хүн болж хувирдаг. Өөрийнхөө сайн найзууд, төрсөн дүү, ажлын газрын хүн гээд л эрэгтэй хүн болгонтой намайг хардана үглэнэ хараана. Бас гартаа таарсан юмаа авч шидэж ойрхон байвал зодож нүднэ. Энэ байдал архи ууж ирсэн өдөр бүр үргэлжилдэг. Хэн ч намайг харсан нөхөртөө зодуулж нүдүүлээд зовж явдаг гэж хэлэхгүй ээ. Гэрийнхээ ширээ сандал гээд ойрхон байгаа хамаг юмаа авч чулуудан гартаа тааралдсан заазуурыг хүртэл надруу шидэж байлаа. Азаар би хаалгаар гараад гүйхэд шидсэн заазуур нь хаалганд очиж зоогдож байсан.
Би эрүүл саруул үед нь яагаад ингээд байдын, юунаас болоод байгаан надаас болоод байна уу? Гээд ярилцах гэж их үзнэ даана ч би юу ч санахгүй байна, согтуудаа л тэгж уучлаарай энэ тэр гэхээс бухимдаад байгаа бухимдалаа ярьдаггүй. Одоо би согтуу үед нь гэртээ ч орж чадахгүй орцондоо зогсоод л гудманд хонож байна. Энэ явдлаас хойш нөхрөө хашраах санаатай тусдаа амьдарсан бараг 1 жил болсон сүүлдээ 2лаа хүүгээ бодьё дахиж өмнөх шигээ зан гаргахгүй гээд байхаар нь итгээд хамт амьдарч байна гэтэл өмнөх байдал яг л хэвээрээ буцаж цуг амьдраад сар л болж байна. Энэ хооронд 3 удаа архи уулаа. Бүр 2, 3 хоног дараалан нөгөө муухай зангаа гаргаад л…
Энэ тухай би гэрийнхэндээ ч хэлээгүй зүгээр байгаа гээд л… Харин найздаа л хэлсэн тэр чи насаараа ингэж амьдрана гэж байхгүй эртхэн сал л гэх юм. Саллаа гэхэд би хэнээс ч дутахгүй сайхан амьдраад хүүгээ өсгөөд явж чадна. Харин манай нөхөрт надаас өөр хүн олдохгүй байхдаа гэж бодохоор өрөвдөөд салж чадахгүй юм. Миний таньдаг хүмүүс манай нөхрийг харчихаад чамд огт тохироогүй хүн байна. Чи яаж энэ хүнийг тоож суусын л гэж хэлдэг. Гэхдээ би зодуулж нүдүүлж амьдрахаас залхаж байгаа хэдий ч надаас салаад нөхөр маань архиа уугаад л арчаагүй амьдрах вий дээ гэж бодоод салая гэсэн шийдвэр гаргаж чадахгүй юм.
Миний нөхөрт надаас өөр сайн эмэгтэй таараад сайхан аваад явуул би баяртай л байна байх. Гэхдээ би нөхрөөсөө өөр хэнтэй ч дотносож, явалдаж байгаагүй ээ. Хүүгээ элэг бүтэн өсгөх нь чухал гэж бодон би өөрөө өвдөж шаналах үедээ нулимсаараа сэтгэлээ онгойлгоод л өдийг хүрлээ. Одоо нэг архи уухаараа 2, 3 хоногоор уугаад л бүр гаднаас архи оруулж ирж ганцаараа уугаад байхыг нь би хараад л суухын уурлахаар нь гараад явахын хэцүү байна. Аав ээж ах эгч дээрээ яваад очмоор санагдах хэдий ч нөхрийнхөө нэр хүндийг унагаахгүй байх юмсан гэж бодоод гадаа хоноод л явж байна.
Хүүгээ хөдөө өвөө эмээрүү нь явуулчихсан байгаа. Хүү минь ийм байдлыг харж, ийм байдалд өсч болохгүй шүү дээ. Хүү, нөхөр 2-оо бодоод хэдэн жил тэсч байна. Гэхдээ би энэ насаараа ингэж тэсч чадахгүй бол яанаа. Заримдаа эртхэн зам замаа хөөсөн нь ч дээр юм уу гэж бодхын би яавал дээр бол. Надад туслаач…