Ямар хүнсний бүтээгдэхүүнүүд уургаар баялаг вэ? Таны толгойд хамгийн түрүүнд өндөг орж ирсэн байх. Энэ ч зөв юм. Учир нь нэг ширхэг болсон өндгөнд зургаан гр уураг агуулагддаг. Гэхдээ байнга өндөг идээд байвал уйдна шүү дээ. Тиймээс уургаар баялаг өөр ямар хүнсний бүтээгдэхүүн байдгийг та бүхэнд сонирхуулъя.
1Хатаасан спирулина (Dried Spirulina)
![Хатаасан спирулина (Dried Spirulina)](https://media-news.caak.mn/cache/c6/63/c663fdb5855648277c1e792c31593574.jpg)
Нэг цайны халбага нунтагт дөрвөн гр уураг агуулагддаг. Та энэхүү нунтгийг саладны дээр цацаж, хүнсний ногоотой хуурч идэж болно. Мөн спирулина нь төрөл бүрийн смүүтитэй төгс зохицдог.
2Тараг
![Тараг](https://media-news.caak.mn/cache/e6/de/e6de74260ddc84ecb8594e1b36d3c57e.jpg)
100 гр тараганд 10 гр уураг агуулагддаг. Ногооны саладанд хольж болон дангаар нь ч идэж болно.
3Грюйер бяслаг (Gruyère cheese)
![Грюйер бяслаг (Gruyère cheese)](https://media-news.caak.mn/cache/57/07/5707438a179a98c5c5c0bfd679329c3c.jpg)
100 гр грюйер бяслагт 25 гр уураг байдаг боловч та 350 кл илчлэг нэмж авах болно шүү.
4Хулууны үр (Pumpkin seeds)
![Хулууны үр (Pumpkin seeds)](https://media-news.caak.mn/cache/fe/77/fe77e2bcec925fb755a61d3765371df1.jpg)
100 гр үрэнд 23 гр уураг агуулагддаг төдийгүй магни ч өндөр хэмжээгээр байдаг.
5Дүпү
![Дүпү](https://media-news.caak.mn/cache/11/7f/117f7a535584d1315373cfe9de23a7b4.jpg)
100 гр дүпүнд 9гр уураг байдаг. Энэ бүтээгдэхүүнийг саладанд болон хачиртай талханд хийж идэж болох төдийгүй шарж, хуурч болон түүхийгээр нь ч идсэн болно.
6Бүйлс (Almonds)
![Бүйлс (Almonds)](https://media-news.caak.mn/cache/84/98/84984bcd900fec04eb590763c210ca84.jpg)
100 гр бүйлсэнд 22 гр уураг агуулагддаг. Амны зугаа гаргах гайхалтай эрүүл бүтээгдэхүүн юм.
7Овьёос (Oatmeal)
![Овьёос (Oatmeal)](https://media-news.caak.mn/cache/33/4d/334d2714ddc1f8caf0d5a7f3553d86d3.jpg)
100 гр овьёосонд 20 гр уураг байдаг. Өглөөний цайнд идэхэд хамгийн тохиромжтой эрүүл сонголт шүү.