Монголын Беккэм гэгддэг “News” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Г.Анархүү ээлжит хоббигоо задаллаа. Тэрбээр өдгөө цас мөсний оронд аялал хийж буй бөгөөд Баян-Өлгий аймагт байрлах Алтай таван богд руу аялал хийж, байгалийн гайхамшгийг гэрэл зурагт буулгаж яваа сурагтай.