Америкийн Форбс сэтгүүл нэг жилийн дотор хамгийн өндөр орлого олсон эрэгтэй жүжигчнээр Жорж Клүүниг нэрлэсэн байна. 57 настай Клүүни 2017 оны долоодугаар сарын 01-нээс энэ оны долоодугаар сарын 01 хүртэл 239 сая доллар олжээ. Кинонд тоглосны урамшууллаас гадна “Оскар”-ын хошой шагналт эрд мэдэгдэхүйц орлогыг өөрийнх нь үүсгэн байгуулсан текила үйлдвэрлэдэг компанийн ашиг, орлого авчирчээ.
124 сая доллар олсон Дуэйн Жонсон жагсаалтын хоёрт бичигдэв. Тэрбээр “Жуманжи: Ширэнгэн ой дуудаж байна” кинонд тоглоод ийм их мөнгө олсон байна.
“Өшөө авагчид” кинонд тоглон 81 сая доллар олсон Роберт Дауни гуравт бичигджээ. Ард нь Крис Хемсворт, Жэки Чан, Уилл Смит нар жагсаж байна.
Харин хамгийн өндөр орлого олсон эмэгтэй жүжигчдийг 40,5 сая доллараар Скарлетт Йоханссон тэргүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn