Мисс Ю.Балжидмаа “Говь кашмер”-ын нүүр царай болжээ. Ингэхдээ тэрбээр зураг авалтдаа зориулсан үсээ богиносгож, хими хийлгэсэн нь түүнийг хэтэрхий овортой харагдуулсан аж. Энэхүү засалтыг монголчууд солонгос олон ангитаас харж дассан бөгөөд “mom” гэгддэг энэ засалтыг айлын эхнэр, хүүхдээ хардаг ээж нар голдуу үсээ засуулсан харагддаг шүү.