Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадмыг хүсэн хүлээдэг хүн цөөнгүй. Энэ жилийн “Гоёл” наадмын хувьд урьд урьдийн жилүүдээс илүү олон өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд болох юм. Мөн гадаадын таван орны загварын төлөөллүүд ирэх аж.
Наадмын эхний хэсэгт буюу 10-14-нд “Ramada” зочид буудалд Монголын болон Оросын загвар зохион бүтээгчдийн шилдэг загвараас толилуулах загварын өдрүүд болох бол арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг загвар, загвар зохион бүтээгч, топ моделийг тодруулах ёслол Соёлын төв өргөөнд болох юм байна. “Гоёл-2012” наадмын ерөнхий найруулгыг “Hero” энтертайнментийн захирал Б.Баатар хийх бөгөөд тайзны засал чимэглэлийг “Гэсү” компани хариуцжээ.
А.Солонго www.uls.mn