Баглаа цэцгийг авах мөч дэндүү сайхан ч, хоёр хоногийн дотор дэлбээгээ гудайлгаад үхчихдэг нь дэндүү харамсмаар. Баярт өдөр авсан ч бай, романтик болзоон дээр хайртаасаа хүлээж авсан ч бай эмэгтэйчүүд бид тэр нандин бас амьтай бэлгийг аль болох удаан амьдруулахыг зөв арчлахыг хүсдэг. Гэхдээ зарим нэг энгийн арчилгааны дүрмийг мөрдчихвөл, цэцэгнийхээ гоо үзэсгэлэнг хоёр долоо хоногийн турш харж сэтгэлээ баясгаж болно.
Гэхдээ зарим нэг энгийн арчилгааны дүрмийг мөрдчихвөл, цэцэгнийхээ гоо үзэсгэлэнг хоёр долоо хоногийн турш харж сэтгэлээ баясгаж болно.
1. Цэцгээ гялгар цааснаас нь салгаад, ишнийх нь үзүүрүүдийг ташуу хайчилна. Энэ нь цэвэр усыг шингээж авах талбайг томсгодог.
2. Нэг ширхэг аспириныг бутлаад ваарныхаа ёроолд хийнэ. Дээрээс нь цэцэгнүүдээ хийнэ.
3. Ваарны амсараас нэг инчийн зайд тасалгааны хэмтэй бүлээн усыг хийгээрэй.
4. Нэг долоо хоногийн дараа цэцэгнүүдээ аваад, ваарыг нь угааж цэвэрлэнэ.
5. Цэцэгнүүдээ түрүүнд нь тайрснаасаа дээш дахиад 1,5 сантиметрийн зайд ташуу тайр. Ингэх нь цэцэгсийн өөртөө ус авах сувгийг нь шинэчилж байна гэсэн үг.
6. Өмнөхийн адилаар дахин нэг аспирин бутлаж ваарныхаа ёроолд хийнэ. Тасалгааны хэмтэй усаар дүүргэнэ.
7. Энэ үйлдлийг долоо хоногт нэг удаа хийвэл, баглаа цэцэг 2-3 долоо хоног амьдрах боломжтой.
Нэмэлт тип:
-Ваартай амьд цэцэг нь гэрийн уур амьсгал, өнгө үзэмжинд мэдэгдэхүйц өнгө нэмж, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааг өргөдөг. Амьд бүхэн бие биедээ энерги дамжуулдаг шүү дээ. Тиймээс хэн нэгэн чамд цэцэг бэлэглэхийг хүлээх хэрэггүй. Сард нэг удаа өөртөө зориулж цэцэг авч гэрээ гангалж байгаарай. Өглөө бүр цэцэгсийн үнэрт сэрэх нь өөдрөг золбоолог алхахад чинь ч нэмэр болно.
-Баглаа цэцэгнийхээ үхэжсэн хэсгүүдийг нь түүж авч бай. Хэрвээ аспирин олдохгүй бол оронд нь 2 хоолны халбага нимбгэний шүүс, 1 хоолны халбага элсэн чихэр хийж болно. Цэцэгнийхээ ишнээс ташуу тайрахдаа 45 градусыг баримталвал хамгийн сайн.
-Ваартай цэцгээ нарны шууд тусгалаас хол сэрүүн газарт байрлуул. Сарнай цэцэгний “хамгаалагч” буюу хамгийн гаднах дэлбээнүүдийг харласан үед нь авчихаж болно. Учир нь энэ дэлбээ нь доторх дэлбээнүүдээ задруулалгүй, нягт барьж байдаг. Гаднах дэлбээг нь авчихвал сарнай чинь хэд хоногийн дараа улам бүр дэлгэрнэ. Харин лили буюу сараана цэцэгний тод тоосонцорыг авч байхгүй бол, хувцсанд чинь толбо тогтоочихож магадгүй шүү.