Нэгэн цагт Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж олон нийтийг шуугиулаад байсан нэгэн бол “Хархорин” захын боссын хүү Л.Цэгцбаатар. Хосууд багагүй маргаантай хоёр тийш салсан хэмээдэг бөгөөд тэрээр үүнээс хойш хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдоод байсан ч гэр бүлийн амьдрал саяхнаас зохиож эхэлжээ. Тэрээр О.Нандин-Эрдэнэ хэмээх 1990 онд төрсөн бүсгүйтэй дэр нэгтгэн нэг охинтой болсон бөгөөд хосууд хамтдаа амьдраад хоёр жилийн нүүрийг үзэж буй гэнэ. Түүний гэргий О.Нандин-Эрдэнэ МУИС-ын ЭЗС-ыг төгссөн гэх бөгөөд “Шинэ Монгол” ахлах сургуулийг дүүргэжээ. Өмнө нь хар тамхи болон танхайн хэргээр саатуулагдаж байсан Л.Цэгцбаатар бага охиноо төрмөгц тун ч томоожсон гэх бөгөөд түүний гэргий болон охины зурагаас хүргэж байна.
Ж.Сондор
Эх сурвалж: Factnews.mn