Италийн Ювентус багт ирээд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрүүлээд байгаа өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криаштиан Роналдо урьд шөнө Валенсиа багтай хийсэн тоглолтоороо Аваргуудын лигээс 100 дахь хожлоо авлаа.Тэрбээр 100 дахь хожлоо авахын тулд энэ хугацаанд 160 тоглолтонд оролцжээ.
Хамгийн анх 2003 оны аравдугаар сард аваргуудын лигт анхны тоглолтоо хийж Штутгарт багт хожигдож байв. Тэр цагаас хойш аваргуудын лигийн жинхэнэ супер од, хамгийн шилдэг тоглогч нь байсаар өдгөө нийтдээ таван удаа түрүүлж, 160 удаа тоглож, 100 хожиж, 122 гоол оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй аваргуудын лигт нэг улиралд 17 гоол оруулсан рекордыг эзэмшдэг тэрээр зургаа дахь цомоо өргөхөөр Ювентустэй нэгдсэн билээ. Энэ жил 33 настай түүнийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр хаях болоогүй гэдгийг тэрбээр цаг мөч тутамд батлан харуулсаар байна.