Загварын хувцас өмссөн топ моделиуд гял цал сэтгүүлд гардаг бол Ирина Шейкийн мод хагалж байгаа зургийг “Aqua Bendita” компанийн сурталчилгаанаас харж болох юм байна.
Өөрийн твиттертээ тэрбээр “Мод хагалж, эмээдээ шорлог хийж өгнө” хэмээн бичээд, сурталчилгааны зургаа тавьсан гэнэ. Харин оросууд модель бүсгүйг эх хэлээ мартсан юм шиг эмээг “grandma” гэж бичсэнд шүүмжилсэн аж.
Алдартай хөлбөмбөмчин Криштиану Роналдотай удахгүй хуримлах Иринагийн мод хагалж байгаа энэ зураг олон бүсгүйчүүдэд таалагджээ. Зураг авалтын талбайд биш хөдөөгийн байшингийн гадаа мод хагалахаар сүх барьсан энэ зураг таван мянга гаруй “like” үнэлгээ авсан гэнэ.