Нэгэн цагт эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-д явж байсан загвар өмсөгч, мисс Э.Сэлэнгэ чамгүй дуулиантай нэгэн. Харийн оронд мөнгөний төлөө нүцгэн зургаа авахуулж байснаа хүлээн зөвшөөрсөн түүний хагас нүцгэн болоод дотоожгүй тэр ч бүү хэл эхээс төрсөн биеэрээ байгаа зураг интернетээр дүүрэн бий. Ихэнхдээ сонин сэтгүүл болон зар сурталчилгаанд үнэ чамгүй үнэ хөлстэйгөөр сурталчилгааны зураг авахуулдаг байсан түүний карьер нэгэнт өндөрлөсөн бололтой. Учир нь тэрээр сүүлийн үед сошиал орчинд багагүй хит болоод буй “Tik Tok” аппликейшнд нүцгэлж буй бичлэгээ байршуулсан байх бөгөөд гоо сайхны ширээнээс дахин мэндэлсэн мисс бүсгүй “Нүцгэн мисс” нэрээ эргэн санагалзсан ч байж мэдэх юм. Ямартай ч элдэв янзын бичлэг, элдэвтэй яриагаараа олныг нэг хэсэг залхаасан тэрээр нийтийн өмнө нүцгэлэн дахин шуугиан тариад амжжээ.
factnews.mn