Ийм асуултыг манай бүсгүйчүүд бие биендээ тавьж байна. Гоо үзэсгэлэн төгс бүрэлдэх хонгор жаахан насанд нь үүрд хайрлана гэж авч суучихаад, хүсэл мөрөөдөл болсон хүүхдээ төрүүлж амьдрал жигдрээд ирэхийн цагт урьдын царай, урьдын бие аажмаар өөрчлөгдөж эхлэхийн цагт гэр лүүгээ биш өөр хаа нэг тийшээ тэмүүлдэг болох нь эр хүний мөн чанар уу?
Эсвэл бүр хүний төрөлхийн зан юм биш байгаа? Гоолингоод энэ долоо хоногт ирсэн хоёр захидал яг энэ асуудлыг хөнджээ. Бид хамтдаа шийдлийг олж чаддаг. Бүгдээрээ зөвлөлдөж, туршлагаасаа хуваалцаж, бие биедээ өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн өгцгөөе.1) Би хурим хийгээд 5 жил болсон, 2 хүүхэдтэй хадам нөхөр хүүхдүүд гээд өөртөө анхаарал тавих зав бараг гардаггүй. Бага маань одоо 2 сартай юм л даа, өглөөг хүүхдийн даавуу угаахаар эхэлж, шөнийг хүүхдийн даавуу угаахаар үдэж байна. Том хүү маань өвдөөд эмнэлэгт оччихоод буцаж явахдаа анх удаа би хэн юм бэ гэж бодлоо. Миний дэргэдүүр 3 хүүхэн зөрөөд өнгөрсөн юм л даа. Тэгэхдээ “Ёо мангар бүдүүн айн яаж хорвоог барна аа” гэж хэлсэн. Тэр үедээ тоогоогүй л дээ, гэртээ ирээд л өөрийгөө анх удаа өөр хүний нүдээр харлаа, жингээ үзлээ 54 кг байсан 71 кг жинтэй нүүрэндээ үрчлээ бага зэрэг тогтсон үсээ ардаа боосон ерөнхийдөө л бүдүүн авгай л байна. Өөрийнхөө ийм байдалд үнэхээр их гутарч байна аа, үсчин хэсэх гоё хувцас авах цаг надад гардаггүй гэтэл би санхүүгээ сайн барьж сурмаар байна. Надад хийхийг хүсдэг зүйл зөндөө бүсгйүчүүдээ надад туслаач. Хамгийн хурдан турах арга, санхүүгээ сайн зохицуулах арга, сайн ээж болох арга, бас гэрийн нөхцөлд үсээ гоё болгох арга гээд л…надтай туршлагаасаа хуваалцаач.
2) “…Эрчүүд хамгийн түрүүнд нуруу цэх, амьдралд итгэлтэй яваа эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулдаг гэнэ. Харин өөрийгөө үнэлдэггүй (мөрөө унжуулсан, цог жавхаагүй харцтай, хөлөө чирж алхсан гэх мэт) эмэгтэйд сэтгэл татах зүйл огт байхгүй гэж үздэг. Ийм эмэгтэйг олны дундаас илүүдэл жин, гутсан, идэвхгүй байдлаар нь амархан таньж болно. Өөрийгөө хайрлахгүй юм бол хэн түүнийг хайрлаж чадах юм бэ?”-Нэг ийм зүйл олж уншлаа…Би ийм л болчихоод нөхөртөө гологдсон юм шиг байна. Гэхдээ намайг залуу сайхан охин байхад минь уурд хайрлана гэж авч суучихаад одоо 3 хуухдийг нь төрүүлж өгөөд сайн хэвэндээ орж амжаагүй байхад минь ингэж голж байгаа юм чин өвдөөд хэвтэрт орвол хэрэггүй болсон гээд гаргаад шидэх юм шиг байна даа. Уул нь би төрөөд 1 жил ч болоогүй дээрээс нь хүний газар хүүхдүүдээ ганцаарханаа өсгөх гэж айл гэрээ сайхан авч явах гэж хэрэндээ л хичээж зүтгэж байгаа минь энэ хүнд хангалтгүй юм гэнээ. Удахгүй биднийг орхиод явах юм шиг байна даа. Өдий олон жил өөрийгөө хаян байж зүтэгсэн амьдрал минь ийм л төгсгөлтэй юм байх даа. Ингэж бодохоор хүмүүс яах гэж айл гэр болж амьдардаг юм бэ эсвэл миний л амьдралд л зөвхөн ийм юм тохиолдож байна уу? Жоохон хулээхд л би буцаад хэвэндээ орох л байсан шүү дээ би түүний төлөө л түүнийг сайхан айл гэрийн эзэн шиг байлгах гэж түүнээр овголсон айлыг бусдад дорд харагдуулахгуй гэж л өөрийгөө гаргуунд нь хаян байж зүтгээд байсан минь ямар ч үнэ цэнэгүй юм байх даа. Түр зуурын зовлон, миний өөрийгөө эргүүлж олж авах хүртэл жоохон л тэвчсэн бол…Тэр одоохондоо биднээс яваагуй байгаа ч сэтгэл санаа ухаан бодол нь хаа хол хүйтэн хөндий үргэлж ууртай яхир …..Бид уул нь дөнгөж 32 л настай шүү дээ цаашдаа яаж амьдрахаа мэдэхгүй бна ямар ч зорилго хусэл тэмүүлэлгүй хов хоосон болчихлоо…Бүсгүйчүүдээ надад туслаач…
Гоолингоо.мн