Гоо үзэсгэлэн, гоолиг биеийн гайхамшиг болсон жүжигчин Скарлетт Йохансон дасгалынхаа өмнө дандаа хар шоколад иддэг байна. Түүний гоолиг биеийн нууцыг дасгал хөдөлгөөн гэдэг бөгөөд оддын дасгалжуулагч хэмээн нэрлэгддэг ах дүү хоёроор удирдуулдаг гэдэг. Райан, Эрик Жонсон хоёр нь Homage Fitness клубыг үүсгэн байгуулагчид бөгөөд Холливүүдийн оддын хувийн дасгалжуулагчаар ажилладаг, үнэ цэнэтэй залуус юм. Тэдний үүсгэсэн Homage Fitness Mайами, Нью Йорк, Вашингтонд салбартай. Тэд жүжигчин Скарлет Йохансоныг дасгалжуулснаасаа гадна Captain America: Winter Soldier, Ghost in The Shell, Avengers: Infinity War- Part 1 кинонд тоглоход нь хамтран ажилласан туршлагатай.
Ах дүү Жонсонын нууц биш нууц жорын нэг нь дасгалын өмнө хар шоколад идэх дэглэм гэнэ. Тэд өөрсдийн уг дэглэмээ хамтрагчиддаа ч санал болгодог. “Бид дасгалын өмнө идэх хүнсний нэмэлт болохуйц бүтээгдэхүүнийг хайсаар байлаа. Тэгээд нэг өдөр хангалттай хэмжээний чихэр, бас каффейн агуулсан гол хүнсээ олсон юм даа” гэж Эрик Жонсон Insider-ийн сэтгүүлчид ам алджээ. Бид хоёр төдийгүй манай үйлчлүүлэгчид ч дасгал хийхээсээ өмнө хангалттай хэмжээний кофе уучихсан байдаг. Тиймээс каффейны агууламжтай атлаа байгалийн органик нэмэлт хэрэгтэй болсон. Тэр нь сайн чанарын хар шоколад гэдгийг удалгүй өөрсөддөө нээсэн” гэж Эрик Жонсон нэмж тайлбарлажээ.
Хар шоколаданд агуулагддаг допамин нь булчинтай болох гэж хичээллэж буй хүмүүсийн хэрэгтэй олон зүйлийг агуулдаг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ эд эсийг нь өдөөж өгдөг. Мэдрэлийн тогтолцоог тайвшруулан серотониныг чөлөөлж өгөх зэрэг давуу тал ихтэй хүнс болдог байна.
Тиймээс ч ах дүү Жонсон өөрсдийн дасгал хөдөлгөөнийг илүү идэвхтэйгээр, бас баяр баясгалантайгаар хийж илүү их амжилт гаргахыг хүсэгчдэд дасгал хийхийн өмнө хар шоколад идэхийг зөвлөдөг аж.