Тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүнээрээ алдартай Лос Анжелесийн “Azature” брэндээс дэлхийн хамгийн үнэтэй гэгдээд байгаа буюу 267 каратын хар алмас эрдэнийн хольцтой $250.000 долларын ханштай хумсны гоёог гаргажээ.
Энэ нь маш цөөн тоогоор худалдаанд гарах бөгөөд үүнээс арай хямд буюу дотроо нэг ширхэг хар алмас эрдэнийг шигтгэсэн $25 долларын үнэтэй жижиг савлагаатай хувилбарыг хүртэл гаргаад байгаа юм байна.
“Azature Black Diamond” хэмээх энэхүү хумсны будгийг зохион бүтээсэн дизайнер өгсөн ярилцлагадаа хар алмас эрдэнэ гэдэг бол дэлхийд хосгүй эрдэнийн чулуу бөгөөд гоо сайхан хийгээд тансаг чамин байдлын төгс илэрхийлэл болоод зогсохгүй мөнхийн гайхамшгийг цогцлоосон байгалийн үнэ бүтээл хэмээн онцолсон байна.
Түүнчлэн тус хумсын гоёо нь таны гарыг гайхалтай чимж өгөхийн зэрэгцээ үгээр зүйрлэмгүй тийм гайхалтай гялалздаг, чанарын дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гэнэ.
Өөр нэгэн дэлхийн рекорд тогтоосон хамгийн үнэтэй хумсны будагны хувьд Их Британий “Models Own” брэндийн “Gold Rush Couture” хумсны будаг хэмээн “Dailymail” онцолжээ. Энэ нь 1118 ширхэг алмас эрдэнийг шингээсэн $132.800 долларын үнэтэй алтны хольцтой хумсны будаг бөгөөд савлагааны тагийг гар аргаар урлажээ.
PlaySkull.mn