Дэлхийд алдартай тус машины шинэ загварын дизайн шийдлийг эцсийн байдлаар шийдсэн тухай мэдээлэл онлайнаар цацагдсан ч харагдац нь ямар байх талаар нэг ч зураг нийтэд ил тавигдаагүй байсан гэхэд болно.
Тэгвэл ирэх сард зохиогдох Парисын авто шоунд тавигдах энэхүү гайхалтай төмөр хүлгийн шинэ загварыг дараах байдлаар шийдсэн тухай албан ёсны мэдээлэл гарлаа.
2013 оны гэгдэж буй шинэ загвар нь 40 жилийн түүхэн дэх дөрөв дэх шинэ загвар болж байгаа бөгөөд 1970-аад оны үеийн загваруудаасаа эргэн санаа авч бүтээжээ.
Өнгөний хувьд зөөлөн дулаан сонголтыг шийдэж өгсөн дэлхийн шилдэг авто машин 4.4 литрийн турбо дизель V8, 5 литрийн супер V8 болон V6 хөдөлгүүрийн сонголттой байх агаад 375 морины хүчтэй байх магадлалтай байгаа юм байна.
2013 оны шинэ загварын “Range Rover” авто машин дэлхийн 160 орны зах зээлд худалдаанд гарах ба ирэх 12 сараас Хойд Америкийн хэрэглэгчдэд хүрэх ажээ. Үнийн санал болон бусад нэмэлт мэдээлэл нь ирэх сард болох Парисын авто шоуны үеэр тодорхой болох юм байна.