Өмнөх долоо хоногт бүсгүйчүүд бид дурлахаараа яаж өөрчлөгддөг тухайгаа ярилцсан. Байзаарай…дурлахаараа хүн өөрчлөгддөг биш, харин ч өөрийнх нь дотор нуугдаад байсан сайхан мөн чанар нь ил гардаг гэдэг ч билүү? Ямартай ч эрчүүд дурлахаараа яадаг тухайгаа тэд ийн өчлөө.
Дурлахааараа би дурласан бүсгүйнхээ үйлдлийг яг л сармагчин шиг дуурайгаад байдаг өвчтэй. Тэр гараа оролдвол би бас оролдоно, санаа алдвал дагаж санаа алдана. Нэг удаа энэ байдлаасаа болоод болзож байсан бүсгүйгээ гомдоож байсан гээд боддоо хэхэ. /26 настай Х/
– Дурлахаараа би аз жаргалтай болдог. Амьдралын сайн сайхныг мэдэрдэг гэх үү дээ. Гэхдээ дурлал амжилттай байвал шүү дээ. Дурласан үед юу ч бүтэхгүй байсан ч сэтгэл өөдрөг, үе үе инээд алдаад л заримдаа тэнэг ч юм шиг болдог. Гэхдээ энэ нь сайхан мэдрэмж төрүүлдэг /24 настай Б/
– Ер нь би дурлахаараа өөртөө их анхаардаг болчихдог. Дурласан бүсгүйдээ таалагдахын тулд үс зүс, хувцас хунараа чадлаараа л цэмцийлгэж эхэлдэг. /23 настай Т/
– Яг одоо би нэг бүсгүйд сэтгэл алдарчихаад байна. Уг нь би гайгүй яриа хөөрөөтэй залуу л даа. Гэхдээ тэр бүсгүйн дэргэд байхаараа яг л хэлгүй хүн шиг болчих юм. Аль эсвэл бодож байсан зүйлээсээ тэс ондоо юм ярина. Ер нь бол хэцүүхэн л байна. /22 настай Б/
– Эхнэртээ анх дурлаж байсан үеээ саначихлаа. Тэр үед би ажилд ороод удаагүй байсан юм. Манай хүн тэнд менежер хийдэг байсан юм.Түүнтэй хаана тааралдах боломж байна, тэр бүгдийг ашиглахыг хичээдэг байлаа. Эхнэртээ анзаарагдахын тулд түүний явдаг байсан бүжгийн дугуйланд огт сонирхдоггүй байсан хэрнээ явсан гээд боддоо. Гэхдээ л энэ зөв сонголт байсан. /25 настай Х/
– Дурлахаараа би “дуучин” болчихдог. Дуу аялаад л, нүүрэндээ мишээл тодруулаад л байдаг даа. /26 настай А/
Эрчүүд гэж том биетэй жаалууд шүү. Чи хайртыгаа анх өөртөө дурлуулах үед тэр ямар инээдтэй, хөөрхөн үйлдэл гаргаж байсан бэ?
Гоолингоо.мн