Америкийн реалити шоуны од Ким Кардашьян саяхан дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр шийдсэн бөгөөд өөрийн өвөө Артур Кардашьянтай авахуулсан зургаа олонд толилуулжээ. Од бүсгүй зургаа инстаграм дахь хуудсан дээрээ тавьсан байна. Бяцхан Ким охин өвөөгийнхөө өвөр дээр суух аж. Хөх өнгийн даашинз өмсөж, үсээ цагаан туузаар боосон байв. Өвөө нь цагаан өнгийн хослолтой байх агаад ач охиноо тэвэрч сууна. Тэр үед Ким 5, 6 настай байсан болов уу. Ким армян цустай бөгөөд өвөө нь Америкт цагаачилж очсон армян үндэстэн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn