Тархины даралт буюу гавлын дотоод даралтын талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн ерөнхий зохицуулагч М.Чимгээтэй ярилцлаа.
-Сүүлийн үед хүүхэд тархины даралтгүй төрөх нь ховор болж. Чухам юунаас шалтгаалж ийм өвчтэй болдог юм бэ?
-Нярайн тархинд цус, хүчилт ө рөгчийн хангамж дутагдсанаас хүүхэд гавлын дотоод даралттай болдог. Өөрөөр хэлбэл, эхийн жирэмсний үеийн байдлаас хамаарч хүүхэд тархины даралттай болдог гэсэн үг. Жирэмсний үед цусан хангамж ямар байх нь урагт чухал нөлөөтэй. Хэрвээ жирэмсэн эмэг тэйчүүд хүнд хордлоготой, цус багадалттай бол хүүхдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ бага байна. Энэ нь хамгийн түрүүнд ургийн тархинд нөлөөлдөг. Цаашлаад төрөх үед хүндрэл гарах нэг шалтгаан болдог юм. Хэвийн төрөлтөөр төрсөн ч жирэмсний үед цус, хүчилтөрөгч дутагдвал тархины даралттай төрөх магадлалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэй болохоосоо өмнө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ эцэг эхийн хэн нэг нь хууч өвчтэй бол түргэн эмчлүүлэх нь чухал.
-Тархины даралттай хүүхдэд ямар шинж тэмдэг ихэвчлэн илрэх вэ?
-Цочромтгой, тайван бус, амархан даардаг, амьсгалын хэм алдагдал ихтэй, гулгиж бөөлжимтгий бай даг. Гэхдээ үүнийг хүүхэд сүү- гээ хөхсөний дараа бага зэрэг гулгихтай андуурч болохгүй. Хам гийн гол илрэх шинж тэмдэг нь тархины даралтын үед толгой өвддөг учраас хүүхэд их уйлагнадаг. Мөн нойр муутай байхаас гадна зулай нь бөмбөгөр байдаг. Дээрээс нь бага зэргийн таталтууд янз бү рээр илэрнэ. Тухайлбал, ээжүүд “ма най хүүхэд хааяа нэг юм руу гөлөрчих юм” гэж ярьдаг. Энэ бол нэг төрлийн таталтын шинж тэмдэг шүү. Ийм таталттай үед вакцин хийлгэвэл хүүхэд цус харвах аюултай. Тиймээс хүүхдээ мэргэжлийн эмчид үзүүлж байх шаардлагатай.
-Энэ өвчин бүрэн эдгэрэх үү?
-Нярай үед нь эмчилгээ сайн хийлгэвэл эдгэрнэ. Хэрвээ өвчнөө дутуу эмчлүүлбэл тархины саатай болох аюултай. Ийм өвчтэй хүүхэд ачаалал даах чадвар сул байдаг. Том болсон хойноо сурлагадаа муу, бусдаасаа ойлгох чад вар дутуу болдог. Тархины даралт тай хүүхдийн эм танг заавал эмчийн зааврын дагуу хэрэг лэх хэрэгтэй. Мэргэжлийн эмч л ямар эмчилгээ хийхийг зөвлөнө. Тархины даралтыг бууруулах, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах тайвшруу лах үйл чилгээтэй эмнүүд бий. Тэдгээрээс хамгийн сайн суд лагд сан хор багатай нь пирацитам.
-Тархины даралттай ижил шинж тэмдэгтэй өөр өвчин байдаг уу?
-D амин дэм дутагдах нь тархины даралттай хүүхдийнхтэй төстэй шинж тэмдэгтэй. Төрөх насны эхчүүдэд D амин дэм дутагдсанаас хүүхдэд дээрхээс гадна их хөл рөмтгий, шээс нь хурц үнэртэй болох, өтгөн хатах зэрэг шинж илэрдэг. Манай эмч мэргэжилтнүүд хөхүүл эхчүүдийн D амин дэм ямар байгааг судалсан юм. Судалгаагаар төрөх насны бо лон хөхүүл эхчүүдийн цусан дахь D амин дэм бага байдаг нь тог тоогд сон. Манайхан D амин дэмийг нарнаас авдаг гэж ярьдаг. Гэтэл 7-9 сарын хооронд л нарнаас энер гиэ нөхөх боломжтой. Үүнээс хойш жирэмсэлсэн эмэгтэй чүүдийн хувьд энэ амин дэмийг нарнаас авах бо ломж гүй. Тиймээс эдгээр эхчүүд жирэмсний сүүлийн саруудад амин дэмээ эм хэлбэрээр нөхөх шаардлагатай. Гэтэл жирэмсэн эхчүүд эмчийн бичсэн эмийг уухгүй яв саар амин дэмийн дутагдалтай хүү хэд төрүүлчихээд “манай хүүхэд тархи ны даралттай болчихлоо” гээд элдэв эм тан уулгаад байдаг.
-Эцэг эхийн удамшлын байдал тархины даралттай хүүхэд төрөхөд нөлөөлөх үү?
-Даралт нь ихэсдэг, чихрийн ши жин, элдэв хууч өвчтэй бол хүүхдийн эрүүл мэндэд мэ дээж муугаар нөлөөлнө. Сүүлийн үед цусны да ралт ихсэхийг хүртэл удамшлын талаас тайлбарладаг бол сон. Хэдий гээр тархины даралт хүүхдэд удамшдагг үй ч эцэг эхийн удамшлын өвчин нөлөөлдгийг ойлгох хэрэгтэй.
-Сүүлийн үед хүн амын дунд чихрийн шижнээр өвчлөгсдийн тоо нэмэгдэх болсон. Чихрийн шижинтэй төрөх насны эмэгтэйчүүд хэрхэн анхаарвал зохих вэ?
-Чихрийн шижинтэй эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ хяналтынхаа эмчтэй үргэлж холбоотой байх хэрэгтэй. Хоол хүнсээ хэрхэн тохируулах, эм танг хэрхэн хэрэглэх талаар сайн зөвлөгөө авах шаардлагатай. Чихрийн шижин тэй хүний хүүхэд том төрдөг. Тиймээс онцгой анхаарах нь чухал.
-Тархины даралттай хүүхдийн толгойны хэлбэр өөрчлөгдөх үү?
-Тархины даралттай биш харин рахиттай хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгддөг. Кальци фосфор ясны хатуулгийг хангадаг. Түүний тэнц – вэртэй байдлыг D амин дэм зохицуул даг юм. Гэтэл энэ тэнцвэр алдагдсанаас яс зөөлөрдөг. Ийм үед хүүхдийн толгойн хэлбэр хэвтүүлсэн талаар хавтгай болж өөрчлөгддөг. Тий мээс рахитаас урьдчилан сэргийлж эмээр хамгаалдаг. D амин дэмийг хүүхдүүд эмнэлэг, өрхөөрөө дамжуулан уудаг. Мөн эмийн санд ч D-гийн төрлийн амин дэм бий. Амин дэмийг ямар хугацаагаар хэрэглэх нь тухайн эмийн үйлчлэлээс хамаардаг. Тухайлбал, эмийн санд байгаа амин дэмийг үйлчлэлээс нь хамаарч өдөр болгон уух шаардлагатай байдаг бол өрхийн эмнэлгээр тараа сан амин дэмийг сард хэдхэн удаа уух заавартай. Тиймээс үнэгүй өгсөн эм муу гэж ойлгож болохгүй. Эцэг эхчүүд өрхийн эмнэл гээр тарааж байгаа амин дэмийг муу гэсэн буруу ойлголттой байх нь бий.
-Нярайн хүчилтөрөгчийн хангамжийг тодорхойлох аппарат бий. Энэ төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг юм бол?
-Пульс оксиметр /хүчилтөрөгчийн аппарат/ манай эмч нарт бий. Ер нь хүүхдийн эмч нарт тодорхой тоогоор байдаг байх. Харин өрхийн эмч нарт байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Тархины даралттай хүүхэд төрөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Жирэмсний үе маш чухал үүрэгтэй. Мөн эхийн архаг хууч өвчин байна. Ялангуяа бөөрний өвчтэй, даралт ихтэй бол өвчтэй хүүхэд төрөх магадлал өн дөр. Тиймээс эмэг тэйчүүд жирэмс ний хяналтдаа орж тухай бүрт нь үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүдэд нэг дутаг дал байдаг. Тар хины даралт хүүхдийн эхийн хэвлийд байх үеэс эхэлдэг атал хүүхдээ төрсөн хойно нь л санаа тавьдаг. Сүүлийн үед гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангинтай хүн их болж. Бүр өвчин нь даамжраад зүрхэндээ нөлөөлчихсөн тохиолдол ч бий. Ер нь эхэд байгаа архаг хууч өвчнийг эмчилсний дараа хүүхэд төрүүлбэл сайн. Мөн төрөх насны ихэнх эмэгтэйчүүд цус багадалттай байгааг судалгаагаар тогтоосон. Төрөх насны эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь буюу 10 эмэгтэй тутмын дөрөв нь цус багадалттай байна. Тэр дундаа төмөр дутлын цус багадалт өндөр. Мөн ажиглаад байхад жирэмсэн эхчүүд их уурлаж уцаарлах болжээ. Уурлах тутам цусанд адреналин ялгарч судас нарийсгадаг. Энэ нь эргээд л урагт нөлөөлнө. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд тайван амгалан байх хэрэгтэй.
-Гавлын дотоод даралттай хүүхдийн асаргаа их чухал. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?
-Эцэг эхчүүд хүүхдээ агаарт гаргаж, аль болох тайван байлгах хэрэгтэй. Хамгийн гол нь ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь чухал. Сүүлийн үед ээжүүд хүүхдээ нэмэлт тэжээлээр хооллох болсон. Гэтэл эхийн сүүнд хүүхдийг аливаа халдвараас хамгаалах амьд эсүүд байдаг. Тиймээс эхийн сүүг орлох ямар ч эм тан байдаггүйг санах хэрэгтэй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Unen.mn”